Л.Мөнхтүшиг: Нэгдүгээр сарын 15-ны өдөр Солонгос улс руу тусгай үүргийн нислэг хийнэ

2021 оны 01 сарын 07

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоогдуулан өнөөдөр /2021.01.07, 17 цаг/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад хэргийн яамны Косулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийг нислэгтэй холбоотой дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр "БНСУ-аас буцах хүсэлтэй иргэдийн нислэг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цуцлагдсан.

Дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөц боломжийг харгалзаж үзээд эхний тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд гарч байгаатай холбогдуулаад 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Солонгос улс руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр боллоо. Бэлтгэлийг хангаад ажиллаж байна.

Энэ нислэгээр арваннэгдүгээр сард ирэхээр тийз нь баталгаажаад байсан иргэдийг тэргүүн ээлжинд авахаар төлөвлөж байна. Тусгаарлах байрны нөөцөд тулгуурлаад энэ нислэгээр 150-160 орчим иргэн ирнэ.

Дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ГХЯ-аас өнгөрсөн өдрүүдэд хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг Элчин сайдын яамдаар дамжуулж авч байгаа. Иргэдийн өргөдөл, хүсэлтийг ГХЯ-нд танилцуулж ирсэн. Нутаг буцах хүсэлтэй хүний тоо 6787 хүрээд байна. Үүнд БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэдийн тоо 4692 байна. Үүнээс нэн яаралтай, ойрын хугацаанд ирэх хүсэлтэй иргэдийн тоо 1500 хүрч байна." гэв.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэвжих Өргөө(202.21.109.49) 2021 оны 02 сарын 19

4692 иргэд бүгд ирэх хүсэлт өгсийн бол бүгд ирэх боломжтой юу манай хамаатан 4200д байгаа гэсэн хурдан ирмээр байна гээд байгаа ирж чадах болов уу

0  |  0
Балжмаа(85.100.209.146) 2021 оны 01 сарын 11

бусад улсад байгаа иргэдээ хэзээ авах вэ гэртээ харьмаар байна

1  |  0
м(103.26.193.85) 2021 оны 01 сарын 10

за тэгээд ирчээд том дугараад бваа

0  |  0
Гутарч байна ийм төр(117.111.1.198) 2021 оны 01 сарын 11

Өвчтэй зовлонтой иргэдээ аваачээ,ичдэггүй юм бэ. \nАрд иргэдийн төлөө гэж төрд сандайлж суучаад иргэлийнхээ амьд явах эрхийг боогоод арчаагүй новшнууд.\nӨөрсдөө бүр карго хүртэл болоод явцгаах тэгвэл энэ хүмүүсээ каргод тооцоод аваач

1  |  0
Иргэн(124.60.114.164) 2021 оны 01 сарын 11

Дэлхийн бусад орнууд ихэнх нь хүмүүсээ жилиын өмнө аваад дууссан.гэхдээ ирж бгаа цөөн хэдэн хүнээ гэрээр нь тусгаарлаж байгаа.Гэрт нь тусгаарлаж болно шүүдээ.

2  |  0
Зочин(103.26.195.164) 2021 оны 01 сарын 11

Улс дамжиж Гарч орсон хүмүүсээс болж ингэж бусад нь бүх зүйлээрээ дарамтлуулах гэж дээ засаг нэг л буруу ажиллаад байна даа

3  |  0
Эх(202.179.26.164) 2021 оны 01 сарын 11

Эх үүсвэр тодорхойгүй голомт үүслээ гээд байх юм. Эх үүсвэр нь тодорхой ш дээ Энхсаран сувилал, Баянзүрхийн нэгдсэн эмнэлэг, Ачтан эмнэлэг, бусад нь төр зхаиргааны байгууллагуудын хариуцлагагүй байдлаас эхтэй шүү.

1  |  0
монгол хүн(223.38.35.166) 2021 оны 01 сарын 11

худлаа хуцаад байхын. шинжилгээ өгөөд сөрөг гарсан хүмсүүдийг гэрт нь яагаад тусгаарлаж болдоггүй юм. солонгос вирус дэгдсэн цагаас эхлээдл сөрөг хүмүүсийг шууд гэрт нь тусгаарлаадл болоод л байгаа. та нар тусгаарлах нэрийн дор мөнгө хийхээ больчихооч новшнуудаа.

4  |  0
.(117.111.8.95) 2021 оны 01 сарын 11

Зовлонгоо тоочвол зөндөө байна харимаар байна хэцүү байна энэ сар ядаж 1000 хүн аваачээ УОК ыг авилгатай тэмцэх газар шалгасан юм боловуу удирдлагууд нь өөрчлөгдсөн үү

1  |  0
Тамир(117.111.8.95) 2021 оны 01 сарын 11

Гэртээ тусгаарлагдах боломжтой хүмүүс байншдээ одоо хэр нь гэр эзгүй л байгаа

2  |  0
Top