Цар тахал /ковид-19/ дэлхийд бүртгэгдсэнээс хойш хүүхдүүд хэдэн сар гэртээ хоригдож сургуулиа цахимаар төгссөн. Нар, салхи, агаар үзэлгүй удсан хүүхдүүд амин дэмийн дутагдалд орж, цонхийсон цагаан царайтай, туниа муутай, цог золбоогүй харагдах болсон гэхэд хилсдэхгүй. Тэд зуны улиралд нүдээ гялбуулан салхи савир амсах эрхтэй болов.
Боломжтой нэг нь хүүхдүүдээ хөдөө гадаа авч явж алдагдсан витаминыг нь нөхөх “арга хэмжээ” авч дөнгөсөн бол ихэнх хувь нь мөнөөх дөрвөн ханан дундаа "мөнхөрч" үлдсэн. Намар айлчилж хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил болж баяр хөөртэйгөөр цүнхээ үүрсэн хүүхдүүд сургуульдаа дэгдэх болов. Харамсалтай нь хоёр сар гаруйхан хугацаанд хичээлдээ яваад л дахин хөл хорионд орчихсон.
Дотооддоо хөл хорио алдсан болохоор өөр арга байхгүй. Хүүхэд гэдэг бие бялдар, оюун ухаан нь өсөж бойжиж буй насандаа гүйж тоглож, үсэрч харайж, танин мэдэж, сурч хөгжиж нийгмийн харилцаанд орох хэрэгцээ нь байх ёстой. Түүнээс ч илүү хэрэгцээ нь мөнөөх л амин дэм, эрдэс бодис, биеийн дархлаа эрүүл байдал. Энэ дархлааг байгаль эх өөрөө бидэнд үнэгүй өгдөг. Өглөө хичээлдээ явахдаа, өдөр гадаа нарлахдаа, орой сэрүүнд зугаалахдаа л олон төрлийн амин дэмийг авчихдаг. Гэтэл бидний хүүхдүүд байгалиас заяасан тэр хэрэгцээгээ хангаж чадахгүй баригдмал орчинд олон сар тэлчиллээ.
Олон төрлийн орц найрлагатай гэх үнэтэй цайтай витаминыг үр хүүхдээ бодоод авахаас өөр аргагүй. Найдвартай эсэхийг ч сайн мэдэхгүй эмээр хүүхдээ бөмбөгдөж шаардлагатай амин дэмээ авсан гэж найдахаас өөр сонголт бидэнд алга. Хүүхдүүдийн боловсрол, хөгжлийг энд ярих бүр ч илүүц биз ээ. Бодохоос ч сэтгэл эмзэглэмээр. Хөсөр хаягдсан хүүхдүүд маань витамины архаг дутагдалд орж ирээдүйд бие бялдар султай иргэд олноороо бий болно гэдэг нь хамгийн том эмгэнэл юм.
Сэтгэгдэл ( 7 )
Уул нь маш их чухал сэдэв хөндсөн байна шүү. Гэртээ байгаа хүүхдүүд гар утсаар тоглож телевиз их үзэж байна хөдөлгөөн хязгаарлагдмал байна. бАС ЧАНАРГҮЙ НЭГ ТӨРЛИЙН ХООЛТОЙ.
nemeed l setgel l zowoxoos oor ym alga
Tegeed yaa geh geed bga yum be? Yamar ch sanal dugnelt zuvlumjgui ilt yumiig bichij yadag bn aa\n
Iim te eg yum bivhihee bolioch!
Булчин шөрмөс хөгжснөөр дархлаа сайн явагдах мөн агаар салхинд гарч орсноор уушиг зөв ажиллана биз дээ. Хичнээн витамин уугаад нөхөгдөхгүй шүү. Эмч байтугай энгийн хүн ч мэднэ байхаа
тэгээд юу гэж хэлэх гээд дүлэгнээд бгаа бичигч вэ
Зуслан явахыг хориглосон нь маш буруу Хуухэд хогшид агаар узэхгуй дархлаа нь улам сул болж байна