Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нэг орцноос 6 тохиолдол батлагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. /2021.01.08/

Сүүлийн  24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн болон бусад салбар лабораториудад нийт 14,225 хүнд шинжилгээ хийснээс 33 хүнд халдвар илэрлээ. Үүний 2 тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн 2 ажилтан буюу эмч, сувилагч байна. Бусад 31 тохиолдол нь өмнө нь үүссэн голомтуудын хавьтлуудаас илэрлээ. ХСҮТ, “Мөнххада” компани, Ачтан эмнэлгийн голомтуудтай холбоотой тохиолдлууд гэв.

Баянгол дүүргийн 5,6 дугаар хороонд орцны хавьтлууд илэрлээ. Тухайлбал, 6 дугаар хорооны нэг орцноос 6 хүнээс халдвар илэрсэн гэлээ.

Top