Такси компаниуд нь дуудлагын утас ашиглахдаа энгийн төлбөрт дугаар ашиглах (1800) ёстой атал "Бүх төрлийн мэдээлэл, лавлах үйлчилгээ" зөвшөөрлөөр минут нь 500-700 төгрөг хооронд төлбөртэй (1900) дугаарыг ашиглан Такси дуудлагыг дамжуулан холбох маягаар ажиллаж байна.
Такси энгийн төлбөрт дуудлага 1800-1950, 1800-1991 гэх мэт энгийн утас тарифт дугаарууд байсаар атал 1900-1950, 1900-1991 өндөр төлбөрт дугааруудыг ашиглан ажиллаж байгаа нь тогтоогдсон талаар ШӨХТГ-аас мэдээллээ.
1800-1950 дугаарын утас нь 1 минут орчим дуудахад авахгүй байх атал 1900-1950 дугаарын утас нь 10 секундын дотор дуудлага авч байна.
1800-1991 дугаарын утас нь 1 минут орчим дуудахад авахгүй байна. 1900-1991 дугаар нь 15 орчим секундын дотор дуудлагаа авч байна. Энэ нь Такси компаниуд зориудаар худалдааны арга хэрэглэн өндөр төлбөрт дугаараас үйлчилгээг авахуулах, төлбөрийг тооцон авч ашиг олох зорилго агуулж байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан тоотыг хүргүүллээ.
Жич:
1900-1950 нэг минут нь 700 төгрөгний тарифтай бол 1800-1950 дугаар энгийн тарифтай.
1900-1991 нэг минут нь 500 төгрөгний тарифтай бол 1800-1991 утсаар энгийн тарифтай.
Сэтгэгдэл ( 8 )
Өндөр үнээр дуудуулна дээр нь өндөр үнээр явна тэгэхээр хувийн таксийг л сонгоно шүү дээ
Такси дуудлагын 9 дугаарлуу залгасан минут нь 500 төг . Бүгд та утсаа барьж байна уу гэсэн мөртлөө таны ойр орчимд такси алга байна гэж хариулж байна. энэ нь зөвхөн дуудлагын мөнгөөр мөнгө олж байна гэсэн үг. 9 дугаарлуу залгаж байхад ядаж нэг нь таксины үйлчилгээ үзүүлж болно ш дээ. Хүмүүст хандаж хэлхэд дуудлагын дугаарлуу залгах хэрэггүй гэж хэлмээр байна\n
Энэ үнэтэй дугаарыг болох хэрэгтэй.Адилхан л утсаар ярьж байхад зарим нь 70 төгрөг зарим нь 700 төгрөг ялгаа нь юунд байгаа юм .Хүн шулж мөлжих гэсэн далд арга
Үйлчилгээгий нь зогсоож ял үүрүүл. Асуудалгүй болно.
Гол нь үнэтэй дугаараар залгадаг атал удаан дуудаад, эцэст такси олдохгүй байна гээд огт үйлчилдэггүй шүү дээ. Зүгээр л дуудлагын мөнгө олохын тулд дугаар ажиллуулдаг, түүнийг нь ШӨХТГ шалгаж, зөрчлийг арилгах ёстой.\n
Europe-д ч дуудлагын taxi үнэтэй байдаг шүү. Дэлхийн жишиг аяндаа нутагшина. Мөнгө- дийлэхгүй хүн автобус сонгоод хараахгүй бай.
ҮНЭН БОЛЬЧИХ ЗА
taksinii jolooj nariig bugdiin hutga durne muu baasnuud