Өнөө шөнө Увс нуурын болон Дархадын хотгороор 40-45 градус хүрч хүйтэрнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

Нэгдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Улаанбаатарт цас орохгүй. Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 24-26 градус  хүйтэн байна.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйчний эрч сулрах төлөвтэй байгаа аж.

Өнөө шөнө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Тэс, Байдраг голын хөндийгөөр 40-45 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 33-38 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар  28-33 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 23-28 градус хүйтэн байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top