Нийслэлийн Онцгой Комисс хуралдаж, энэ сарын 11-ний өдөр буюу даваа гарагаас үйл ажиллагаа явуулах худалдаа, үйлчилгээний салбаруудыг нээхээр болсныг мэдээллээ. Энэ үеэр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Улаанбаатар хотод өдөрт 20 мянга орчим шинжилгээ авч, хариуг гаргаж байгаа. ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ дээр молекул, биологийн лаборториуд ажиллаж байгаа. Тэгэхээр үүнээс хэтэрбэл яг өнөөдрийн байдлаар ачаалал үүсээд эхэлж байгаа. Хоёрдугаарт гэвэл иргэд сая хөл хорионд байхдаа халдвар хамгааллалтын дэглэмээ сайн сахисан бол ажил эхлэхэд заавал шинжилгээнд хамрагд гэсэн шаардлага тавихгүй. Хамгийн гол нь бид халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих ёстой. Бүгд макс зүүх ёстой. Гар ариутгагчаар байгууллагууд хангаж өгөх ёстой. Дээрээс нь хоорондын зайгаа 1.5-2 метрт барих ёстой. Мөн байгууллагууд цуглаж байгаатай холбоотой хоол ундаа хамт идэх, маскаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Байгууллагууд жижиг зай талбайтай хоолны газартай бол хоолоо зөөгөөд өрөөндөө идэх боломжоор нь хангаж өгөх ёстой.
Өмнө нь голомтолж гарсан халдварын тохиолдлуудыг ажиглаж байхад олноороо нийлж баяр ёслол тэмдэглэх, төрсөн өдөр тэмдэглэх, хоол унд идэж уух, тодорхой хугацаанд маскгүй ярилцаж суусан тохиолдлууд багагүй байсан. Тийм учраас үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа сэргэсэн ч гэсэн коронвируст халдварын эрсдэл өндөр хэвээр байгаа. Тиймээс хувь хүн, байгууллага бүгд энэ халдвараас сэргийлэх, гэр бүл, хамт олон, өөрийгөө хамгаалахыг улам хариуцлагатай үргэлжлүүлэх ёстой гэдгийг хэлье. Тодорхой байгууллагуудын үйл ажиллагааг нээж байгаа нь эрсдэл буурсан гэсэн үг биш.
Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүн ардын аж амьдралтай холбоотойгоор зарим асуудлыг явуулахгүй бол болохгүй байдалд энэ шийдвэрүүд гарч байгаа.
11-ний өдөр үйл ажиллагаа нь сэргэж байгаа байгууллагууд шинжилгээ өгсөн байхыг заавал шаардахгүй. Харин өглөө ажилдаа ирэхэд нь халууныг хэмжих, сүүлийн үед голомтолж гарсан газруудаар явсан эсэхийг тодруулах хэрэгтэй. Мөн халдварын шинж тэмдэг байгаа эсэхийг лавлах хэрэгтэй. Эдгээр зүйлс байхгүй бол максийг нь зүүлгээд, гарыг нь ариутгуулаад, зайг нь бариулж ажлыг эхлэх ёстой.
Үйл ажиллагаа эхлээд 10, 20 мянга, 50, 100 мянгаараа шинжилгээ хийлгэе гэхэд ЭМ-ийн байгууллага үүнийг хангах боломжгүй байгаа" гэв.
Сэтгэгдэл ( 4 )
заавал шинжилгээ хийлгэ гэж шаардах хэрэгтэй шүү дээ.
Хөл хорио тогтоосон бас сунгасан энэ бүх хугацаанд яагаад халдварыг хумьж чадаагүй вэ? Ажлаа мэдэхгүй, хариуцлагагүй, мэдлэггүй, зохион байгуулалтгүй, нэг удирдлагад захирагдаагүй, доод шатны албатууд үшргээ ойлгоогүй ойлгох чадваргүй, албан тушаалаа мөнгө унагаах боломж гэж үздэг, шунахай хомхой сэтгэлтэй, авилгалд илжирсэн та нараас болж иргэд эрүүл мэндээрээ, олох орлогоороо хохирч байгаа нь ердийн үзэгдэл үү?\nКоммунистууд, коммунист намаа аваад Хойт Солонгосруу зайлцгаа.
Аж амьдрал хүндэрсэн иргэд орлогогүй болсон ЖДҮ жижиг найиаачдад мөнгө тагрөгөар туслахгүй гэсэндээ энэ засаг хөл хориог сулруулж тоглож даапаалж байгаа МАНынхны заль төдий. Халдвао эргээд дэгдэхэд барих бүүр л хэцүү болдог гэдгийг өмнөхөөсөө харсаан. Хоолны газраа нээлээ гээд бараг хүн орохгүй барааны дэлгүүр нээлээ гээд мөнгөгүй хүмүүс юугаа ч авахав. МАНынхны муу санаа хар заль ч агуу юмаа. Бас МАНын том том барилгатай гарууд түрээсээ хураачихна. Тал талын ашиг гэж үүнийг хэлнэ байх
Аж амьдрал хүндэрсэн иргэд орлогогүй болсон ЖДҮ жижиг найиаачдад мөнгө тагрөгөар туслахгүй гэсэндээ энэ засаг хөл хориог сулруулж тоглож даапаалж байгаа МАНынхны заль төдий. Халдвао эргээд дэгдэхэд барих бүүр л хэцүү болдог гэдгийг өмнөхөөсөө харсаан. Хоолны газраа нээлээ гээд бараг хүн орохгүй барааны дэлгүүр нээлээ гээд мөнгөгүй хүмүүс юугаа ч авахав. МАНынхны муу санаа хар заль ч агуу юмаа. Бас МАНын том том барилгатай гарууд түрээсээ хураачихна. Тал талын ашиг гэж үүнийг хэлнэ байх