Том, жижиг гэлтгүй дэлгүүр, супермаркет, хүнсний зах хөл хорионы үед ажилласаар байгаа. Өчигдрөөс хөл хориог сулруулж, зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нээсэн хэдий ч тэр дунд гуншин муутай ТҮЦ л алга. Нэг ёсондоо хүнсний үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудаас зөвхөн ТҮЦ ажиллахгүй болж байна гэсэн үг. Учир гэвэл ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээг үзүүлж чаддаггүй, халуун, хүйтэн ус, бие засах газар, хог хаягдлын асуудлаа шийдээгүй, бэлэн мөнгөөр үйлчилгээ үзүүлэх эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэлж байгаа юм.
Эдгээр шалтгаанаар хэрвээ түргэн үйлчилгээний цэгүүд ажиллах юм бол халдвар тархаах их эрсдэлтэй гэж үзээд, үйл ажиллагааг нь хоригложээ. Гэтэл Улаанбаатар хотод 1000 гаруй түргэн үйлчилгээний цэг байдаг. Тэдгээрийн ард 1000 гаруй өрх айлын амьдрал бий. Чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг гэж ад үзэгддэг гол шалтгааныхаа улмаас үргэлж хэрэгцээт шийдвэрийн ард хоцорч, саар шийдвэрийн золионд өртдөг ТҮЦ-үүдийнхэн бол Монголын мянга мянган ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл юмсан. Үйлчилгээний эрэлт, хэрэглэгч байгаа цагт болохгүйг нь засаад сайжруулаад үйл ажиллагааг нь дэмжээд өгвөл мянган айлын аж амьдрал сэргэх байлаа. Яс юман дээр гэр хорооллоос цэвэр, бохир усны асуудал тулгамддаггүй хүнсний дэлгүүр хайвал өрөөсгөл. Бид автобусанд суух гэж бэлэн мөнгө ашиглаж л байгаа.
Үүний оронд автобусны картаа ТҮЦ ороод цэнэглүүлбэл дээр байх сан. Тэгээд ч ТҮЦ бол үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, зөвхөн цонхоороо үйлчилдэг юм уу ямар нэг байдлаар зохицуулалт хийгээд, халдвар хамгааллыг мөрдүүлээд үйлчилгээ үзүүлж болох л байсан. CU, Circle K гээд гаднын сүлжээ дэлгүүр хүртэл Монголд орж ирээд асар хурдацтай хүрээгээ тэлж байна. Өнөөдөр танай ойролцоо байгаагүй гаднын хүнсний сүлжээ маргааш танай ойролцоо нээгдэхэд гайхах зүйл биш болсон. Тэдний дэргэд жинхэнэ монгол эзэдтэй нь ТҮЦ юм шүү.
Сэтгэгдэл ( 12 )
ТҮЦ дотроо бие засчихаад нууцаар асгачихдаг нь нууц биш. Тэгээд гараа ч угаалгүй хүнсний бүтээгдэхүүн зарна. Хүүхдүүд юм авч иднэ.
ТҮЦ сөнөтүгэй! Одоо тэр чигээр нь бүгдийг нь хаах хэрэгтэй. Энэ балиар юмнуудаас салах цаг болсоон.
Түц явган хүний зам дээр .жорлон.цэвэр ус байхгүй .ийм нөхцөлд ажиллаад 500.000т өөс 2.000.000т түрээс төлдөг гэсэн. Энэ хүмүүс тохьтой орчинд ийм хэмжээний түрээс төлөөд ажиллаж болно.түрээслэдэг хүмүүс болих хэрэгтэй
Автобусны буудал дээр нэг л ТҮЦ байхад болно. Тэнд автобусны карт цэнэглэх, утасны нэгж зарах, сонин зарах үйлчилгээ үзүүлж болох юм. Тамхи, хүнсний зүйл зарахыг хатуу хориглох хэрэгтэй. Хараад байхад нилээд олон ТҮЦ цаанаа нэг эзэнтэй гэж байгаа.

Түцний эзэн эсвэл түц түрээслүүлж мөнгө олдог хүн л ийм юм бичнэ. Эрүүл ухаантай, эрүүл мэндээ боддог хүмүүс түцийг байнга эсэргүүцдэг. Тэр 1000 гаруй хүн өөр аргаар амжиргаагаа залгуулах ёстой. Хүмүүсийн эрүүл мэнд рүү нулимж бизнес хийх ёсгүй.
Санал нэг байна. ТҮЦ үнэхээр хэрэггүй. ..жорлон үнэртдэг \n
ТҮЦ нүүдийг бүрэнмөсөн байхгүй болгох хэрэгтэй
кино үйлдвэрийн хойд талын буудал дээр 7 түц 15 метр яваад 2 түц........ энэ олон түц-ний хэрэг байхгүй нэгмөсөн ажиллуулахгүй хаах хэрэгтэй. Харин түц ажиллуулж байгаа болон гадуур худалдаа хийдэг хүмүүсийг хүнсний ногоо, нарийн ногоо тариалах, ЖДҮ хөгжүүлэх ажил хийхэд нь төрөөс дэмжвэл сайн сан.
ТҮЦ бол ЖДҮ биш, худалдааны байгууллага биш, компани биш, сүлжээ биш,ямар ч стандартгүй эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй учир сонин хэвлэл зардгаас бусды нь бүрмөсөн устгах ёстой. Соёл руу, дэвшил рүү, хөгжил рүү урагшаа.