Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд ХҮЧТЭЙ мэдрэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ.

Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр үүрээр буюу 05:32 цагт  6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.

Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.126.89.6) 2021 оны 01 сарын 12

Hetev dalai hulduugvi baisan bol tsynami boloh bsan bolov yy .byrhanii avral.eh vvsver n hanh gej bna sh de

0  |  0
зочин (64.119.21.188) 2021 оны 01 сарын 12

УНГАСАНЫ ДАРАА ХЭЛЖ БАЙХААР УНГАХААС НЬ ӨМНӨ ХЭЛЖ БАЙГААЧ ЭЭ \n

0  |  0
зочин(202.179.25.180) 2021 оны 01 сарын 12

даанч үүрээр ор чичигнээд сэрсэн

0  |  0
Top