Элон Маскийг дэлхийн ТЭРГҮҮН БАЯН болгосон 6 зарчим

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн хувьцааны ханш өнгөрөгч пүрэв гарагийн арилжааны үеэр дахин 4,8 хувь өссөнөөр Элон Маскийн нийт хөрөнгө 188,5 тэрбум долларыг давж,  2017 оноос хойш дэлхийн супер баячуудын жагсаалтыг тэргүүлсээр ирсэн Амазоны Жефф Безосыг гүйцэж түрүүлэн хамгийн баян эрхэмээр тодорч чадлаа. Элон Маскийн амжилтын нууц юунд оршино вэ? Одоогоос хэдэн жилийн өмнө ВВС-ийн сурвалжлагч Жастин Роулетт түүнтэй энэ талаар бараг бүтэн цаг хөөрөлдөж байсан юм. Тэдний ярилцлагаас дүгнэхэд түүний амжилт дараах зарчмууд дээр тулгуурлаж байгаа аж.

 

1. Зөвхөн мөнгөтэй болох нь чухал биш

 

Энэ бол Маскийн бизнес эрхлэхдээ мөрддөг үзэл бодлуудын гол ойлголт гэж болно. Тэрбээр 2014 онд ВВС-д ярилцлага өгөхдөө, өөрийнхөө хөрөнгийн хэмжээг яг таг сайн мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрч байв. “Энэ бол шуудайтай мөнгө биш шүү дээ.  Би Tesla, SpaceX, SolarCity-д тодорхой хувь эзэмшдэг, харин тэднийг зах зээл л үнэлнэ” хэмээн өгүүлж байсан юм.

Хэрэв баялаг нь “ёс зүйтэй, зохистой” шинжийг агуулж буй тохиолдолд түүнд тэмүүлэхийг буруутгах аргагүй гэж тэр үздэг хэдий ч өөрийг нь ямар нэгэн өөр зүйл урагш нь хөтөлдөг гэдгийг дурдаж байв. 2014 онд түүнтэй ярилцаж байхад нийт хөрөнгө нь 10 тэрбум доллараар үнэлэгдэж байсан бол одоо 188 тэрбумыг давчихаад байгаа. 

Ялангуяа түүний эзэмшлийн, цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компанийн хувьцаа гэхэд 2020 онд 700 хувиар үнэ нь өсөж, хөрөнгө оруулалт нь 600 тэрбум доллараас давсан. Энэ хэмжээний мөнгөөр Ford, General Motors, BMW, Volkswagen, Fiat Chrysler компаниудыг аваад цаана нь Ferrari-д бараг мөнгө үлдэх байх шүү.

Гэвч энэ онд 50 нас хүрэх Элон Маск хэмжээлшгүй баян хэвээр үхэхийг огтхон ч хүсэхгүй байгаа аж. Тэрбээр хөрөнгийнхөө ихэнх хэсгийг Ангараг дээр бааз байгуулахад зарцуулахаар төлөвлөн, энэхүү төсөлд хамаг хөрөнгөө барсан ч тоохгүй гэдгээ илэрхийлжээ. Тэр мөн л Билл Гэйтсийн нэгэн адил мөнгөө банканд хий дэмий үхмэл байдлаар “хэвтүүлээд” байхыг хүсэлгүй, ямар нэгэн хэрэгтэй бөгөөд сонирхолтой зүйлд зарцуулахыг хүсдэг аж.

 

2. Сонирхлыг чинь татаад буй зүйлийг л дага

 

Элон Маск чухам юуг амжилтад хүрэх түлхүүрт тооцоод байгааг Ангараг дээрх тэрхүү бааз тайлбарлаад өгөх болов уу. “Ирээдүйд бүхий л зүйлс улам сайн сайхан болоосой. Бидний амьдралыг сайжруулахад нөлөөлөхүйц шинэ, ашигтай зүйлс олноор бий болоосой гэж би хүсэж байна” хэмээн тэрбээр ВВС-д ярилцлага өгөхдөө өгүүлжээ.

Жишээ нь, SpaceX-ийг аваад үзье.  АНУ-ын сансрын хөтөлбөрийн цар хүрээ хангалтгүй байгаад бухимдсандаа энэхүү компанийг үүсгэн байгуулсан гэж Маск сурвалжлагчид ярьж байв. “Бид Ангараг руу хүмүүсийг аялуулан, Саран дээр бааз байгуулах мөрөөдлөө биелүүлэхийг хүлээсээр л байна. Хэрэв зорилгодоо хүрч чадвал сансрын тойрог замын нислэгүүд хэвийн үзэгдэл болно” гэж бизнесмэн эр алсын хараагаа хуваалцсан байна.

Ангараг руу багаахан хэмжээний хүлэмж илгээх зорилго бүхий “Ангарагийн баянбүрдийн аян” гэх хачирхалтай санаа тухайн үед Маскийн толгойд орж ирээгүй бол эдгээр сансрын хүсэл мөрөөдлүүд нь төрөхгүй ч байх байсан юм бил үү. Энэхүү өвөрмөц төсөл нь сансар судлалын салбар руу хүмүүсийн сонирхлыг эргүүлэн татаж, НАСА-ын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд Америкийн эрх баригчдыг итгүүлж чадна гэдэгт тэрбээр найдаж байлаа.

Маск өөрийн мөрөөдлөө хэрэгжүүлэхээр оролдох үедээ гол асуудал нь “хүсэхгүй байгаад бус, харин арга замууд байхгүй байгаад” оршиж буйг ойлгожээ. Сансрын технологиуд түүний төсөөлж байснаас хамаагүй их үнэтэй байж таарав. Ингээд эцэст нь, хамгийн хямд сансрын пуужингуудыг зохион бүтээх бизнес дэлхийд мэндэлж, түүний гол зорилго нь их мөнгө олох хүсэл бус, харин хүн төрөлхтөнийг Ангараг руу илгээх хүсэл байлаа.

Элон Маск өөрийгөө хөрөнгө оруулагч гэхээс илүүтэй инженер хэмээн тооцдог тухайгаа ярилцлагын үед өгүүлж байсан бөгөөд техникийн асуудлуудыг шийдвэрлэх гэсэн хүчтэй хүсэл эрмэлзэл нь түүний ажлын гол сэдэлжүүлэг болдгийг хүлээн зөвшөөрч байжээ. Түүний хувьд амжилтын хэмжүүр нь банкан дахь долларын тоо биш, харин аж үйлдвэрлэлийн салбар дахь асуудлуудыг шийдвэрлэн бусдад туслах явдал юм.  Иймээс ч Tesla-гийн патентыг ашиглах эрхийг нийтэд нээлттэй болгож, ингэснээр дэлхий дээрх цахилгаан автомашины үйлдвэрлэлийг боловсронгуй болгох үйл явцыг хурдасгахад тодорхой хувь нэмэр оруулсан байна.

 

3. Том зорилго тавихаас бүү ай

 

Элон Маскийн компаниудын өвөрмөц онцлогуудын нэг нь том хэмжээний асуудлуудыг зоригтой шийдвэрлэдэг явдал юм. Тэрбээр автомашины үйлдвэрлэлд хувьсгал хийх, Ангарагийг эзэмших, ваакум хонгилоор явдаг супер хурдны галт тэрэг зохион бүтээх, хиймэл оюун ухааныг хүний тархитай нэгтгэх, нарны эрчим хүчний салбар болон цэнэглэгч тэжээлийн үйлдвэрлэлд дэвшил гаргахыг зорьж байна.

Эдгээрт ямар нэгэн нэгдсэн ойлголт байхгүй бөгөөд төсөл тус бүр нь 1980-аад онд хүүхдийн сэтгүүлүүд дээр нийтлэгддэг байсан ирээдүйн тухай уран зөгнөлүүдтэй төстэй гэхэд болохоор. Өмнөд Африкт хүүхэд насаа өнгөрүүлэх үед сонирхлыг нь татдаг байсан кино, номнууд түүнд олон талаар урам зориг хайрладаг аж.

Дэлхий дээр үйл ажиллагаа эрхэлж буй ихэнх компаниуд том хэмжээний зорилтуудыг шийдвэрлэх чадваргүй, олон бизнесмэнүүд өчүүхэн жижиг алхмаар урагшлахыг эрхэмлэдэг. Тиймээс ихэнх бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ маш удаашралтайгаар сайжруулахыг оролдож, ямар нэгэн шинэ зүйлийн тухай бодохоос ч зүрхшээдэг хэмээн Маск шүүмжилж байна.

4. Эрсдэл амсахаас бүү болгоомжил

 

Элон Маск өнөөгийн түвшиндээ тийм ч амар замаар хүрсэнгүй. 2002 онд Zip 2 интернет хөтөч, онлайн төлбөрийн PayPal компани дахь хувь эзэмшлээ зарах үед тэр дөнгөж 30 нас хүрч байсан хэдий ч дансандаа 200 сая орчим доллартай болж чаджээ.  Тэрбээр талыг нь бизнест зарцуулан, тал хэсгийг нь хадгалахаар төлөвлөж байсан хэдий ч санаснаар болсонгүй.

Түүний шинэ компаниуд олон тооны хүндрэл бэрхшээлийг туулж, SpaceX-ийн эхний гурван удаагийн пуужин хөөргөлт амжилтгүй өндөрлөн, Tesla-гийн хувьд ч төслийн боловсруулалт, үйлдвэрлэл болон бэлтгэн нийлүүлэгчдийн харилцаанд  янз бүрийн асуудлууд гарсаар байлаа.

Дараахан нь дэлхийн санхүүгийн хямрал эхлэв. Элон Маскийн өмнө амаргүй сонголт тулгарлаа. “Би мөнгөө өөртөө үлдээж болох байсан. Тэгвэл мэдээж миний компаниуд сүйрэх болно. Эсвэл өөртөө байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд ямар нэгэн боломж гарч ирэхийг хүлээх. Ингээд мөнгөнөөсөө “салахаар” шийдсэн” хэмээн Маск дурсан өгүүлжээ.

Зарим үед тэрбээр их хэмжээний өр зээлэнд дарагдаж, өөрийн өдөр тутмын зардлуудаа төлөхийн тулд найз нөхдөөсөө мөнгө зээлэх тохиолдол ч цөөнгүй гарч байсныг ВВС-д ярилцлага өгөхдөө дурдсан байна.

 

5. Шүүмжлэлд анхаарлаа бүү хандуул

 

2014 онд түүний ажил үйлс муудах үеэр олон тоймч, шинжээч, блог хөтлөгчид бараг баярлахаас наахнуур “Тесла”-гийн сүйрэл мөхлийн тухай байнга нийтэлж байжээ. Гэвч тэр бууж өгсөнгүй.

Анх SpaceX болон Tesla-г байгуулж байх үед эдгээр компаниуд хожим түүнд хэзээ нэгэн цагт их ашиг авчирна гэдэгт өөрөө ч төдийлөн найдахгүй, бусад хүмүүс ч огт итгэхгүй байв. Гэвч Маск хүмүүсийн өөдгүй таамаглалыг сөрөн, ямартай ч урагшаа зоригтой алхам хийжээ. Энд бас л түүний мөнгөний тоонд ач холбогдол өгдөггүй, харин асуудал шийдвэрлэх үйл явцыг голчилдог зан төлөв нь нөлөөлсөн аж.

Санхүүгийн тооцоолол нь бүтэлгүй болоход хэн нэгэн түүнийг усан тэнэг гэж бодох вий гэдгээс тэр санаа зовохгүй байлаа. Түүний хувьд жинхэнэ үнэт зүйл бол чухал санаануудаа хэрэгжүүлэх явдал байв. Элдэв аар саар шүүмжлэлийг үл тоон хамгийн чухал зүйлсдээ анхаарал хандуулж байсан учраас шийдвэр гаргахад төдийлөн хүндрэлтэй байсангүй. Зорилтот зах зээл нь ч түүний ажлыг бараг л “ура” хашгиран хүлээж авав.

Өнгөрөгч оны аравдугаар сард Morgan Stanley хөрөнгө оруулалтын банк SpaceX-ийг 100 сая доллараар үнэлжээ. Тус компани сансрын нислэгийн зах зээл дээрх тоглоомын дүрмээ өөрчилсөн хэдий ч Америкийн сансрын хөтөлбөрт шинэ цагийн салхийг оруулж чадсандаа Маск бүхнээс илүү бахархаж байгаа аж.

2020 онд Маскийн Crew Dragon хөлгөөр Олон улсын сансрын станц руу зургаан нисгэгчийг илгээж чадсан нь 2011 онд “шаттлуудын” нислэгийн хөтөлбөр дууссанаас хойш Америкийн газар нутаг дээрээс хөөрсөн анхны жолоодлогот нислэг болсон юм.

 

6. Сэтгэл ханамжийг мэдэр

 

Элон Маск бол шаргуу хөдөлмөрлөгч гэдгийг дэлхий нийт мэднэ. Тэрбээр Tesla Model 3 автомашин үйлдвэрлэлээ улам хөгжүүлэхийн тулд долоо хоногт 120 цаг ажиллаж байгаа гэдгээрээ “онгирч” байсан нэгэн. Харин одоо хүсэл мөрөөдлийнхөө тодорхой хэсгийг хэрэгжүүлж чадсан түүнд амьдралаас таашаал эдлэх ахиухан чөлөөт цаг гардаг болсон аж.

Тэр олон нийтийн сүлжээ хуудсууддаа оруулсан зарим мэдээллээс болж, мөн телевизийн шууд эфирт биеэ зохисгүй авч явсны улмаас нэлээн хэл аманд өртөж байсан түүхтэй. 2018 онд Tesla-г зах зээлээс гарган хувийн корпорац болгохоор төлөвлөж байгаагаа өөрийн Твиттер хуудсанд зарласны дараа Америкийн санхүүгийн зохицуулагч түүний эсрэг хандаж байсан юм. Мөн Ковид-19 цар тахлын улмаас Сан-Франциско дахь Tesla-гийн үйлдвэр хаагдахад хүрч, Элон Маск хөл хорионы хязгаарлалтын эсрэг нээлттэй тэмцэж байсан удаатай. Өнгөрөгч зун тэрбээр өмч хөрөнгө нь түүнд " дарамттай ачаа үүрүүлж" байгаа учраас өөрт байгаа бүх зүйлээ “хаяхаар” төлөвлөж байгаагаа зарлан, дараахан нь шинээр төрсөн хүүгээ "X Æ A-12 Musk" гэж нэрлэх болсон тухай Твиттертээ бичин олныг гайхашруулж байв. Энэ мэтчилэнгийн хачирхалтай зан ааш нь түүний бизнест саад болж байсангүй, ер бусын амбицууд нь одоо ч урдын адил хүчтэй хэвээр байсаар.

Ойрын гурван жилийн дотор 25 мянган ам.доллараар үнэлэгдэх “татгалзахын аргагүй” машиныг зах зээлд нэвтрүүлж, харин Tesla үйлдвэрийн бүхий л шинэ машинууд нь авто жолоодлоготой болно гэж Элон Маск өнгөрөгч есдүгээрт сард амлаж байсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.40) 2024 оны 11 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.40) 2024 оны 11 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top