ТВ-8 телевизийн контентийн албаны хамт олны найруулж, редакторлаж гаргасан “Gobi challenge 2020”-ын эхний дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Энэ шоуны ач холбогдлыг дурдаад баршгүй. Тэмээн сүргийн аяллаас гадна өвлийн аялал жуулчлал, Монгол өв соёлын танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой шоуг манай хамт олон нэвтрүүллээ. Хөшиг нээгдэхэд гэдэг шиг реалити шоу эхлэхэд л зүрх хурдан цохилж өөрийн эрхгүй омогших сэтгэл цаанаасаа л ундарлаа. Нэг цаг 30 минутын турш үргэлжлэх реалити шоу сандлаасаа ч өндиймгүй мэдрэмжийг төрүүлэн дотор нь орсон мэт шимтэн үзлээ. Хүнд хэцүү цаг үед ийм том шоуг дэлгэцээр үзнэ гэдэг үнэхээр л дархлаагаа дэмжээрэй гэсэн шиг цаг үеэ олсон чухал контентийн нэг боллоо гэж хувь хүнийхээ хувьд дүгнэж суулаа. Тэмээн сүргийн сүр жавхлант байдал, Өмнөговь аймгийн дурсгалт газрууд үнэхээр төгс мэдрэмжийг төрүүлж байлаа. Энэхүү реалити шоуны оролцогчид энгийн бөгөөд ихэнх нь тэмээнд мордож үзээгүй хүмүүс оруулсан нь өвөрмөц шийдэл байлаа.
Тэд бүтэн 21 өдрийн аяллыг тэмээн дээр цаашид яаж өнгөрөөх бол гэх бодол өөрийн эрхгүй төрөх. Учир нь хоёр өдрийн нэвтрүүлгийг л өчигдөр үзэгчдийн хүртээл болгосон. Маш их тэсвэр тэвчээр шаардсан тэмээн аялал болохоор харагдлаа. Оролцогчдын хувьд давахад чанга даваа харагдсан. Зургийн багийнхан ч мөн адил. Тэд тайзны ардах “баатрууд”. Тэмээн аяллыг дагаж зураг, дүрс бичлэг авна гэдэг асар их ур чадварын асуудал яригдана. Бахархаж омогшин сууж үзлээ. Үзэх дуртай киноныхоо дараагийн ангийг ямар байх бол гэж хүлээж суудаг шиг дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээн сууна. Та бүхэн ч мөн адил ТВ8 телевизээр бямба гараг бүрийн 20.30 минутаас үзээрэй.
Э.ЭНЭРЭЛ
Сэтгэгдэл ( 1 )
Говь нууцлаг зүйл ихтэй