Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад дэмжлэг болгох тусламжийн цуваа хүрч эхэлсэн. Тухайн орон нутгийн зэрлэг амьтдад чиглэсэн арга хэмжээг мөн адил авах нь чухал ач холбогдолтой билээ.
Тус ажлыг миний бие санаачлан “Экологи сургалт судалгааны төв” нийгэмд үйлчлэх ТББ-ын санхүүжилтээр /24 сая/ Баянхонгор аймгийн БОАЖГ, Гэрэл зурагчдын холбоо, Их Богдын тусгай хамгаалалттай газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтран зун зуншлага нэн тааруу болж, өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Хонгор нутгийнхаа байгалийн зэрлэг амьтдыг идэш тэжээлээр хангах ажлыг маш амжилттай зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг бн амжилт хүсье байгаль ан амьтнаа хайрлацгаая хүмүүсээ
дэлхийд ховор сайхан амьтдаа хайрлацгаая