Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт дахин газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ. Тус сумын зарим байшингийн хананд цууралт үүсэж, цонх хагарсан гэдгийг орон нутгаас мэдээлж байна. Газар хөдлөлтөөс үүдэлтэй Хөвсгөл нуурын мөсөнд хил их гарч, бяцралт их өгсөн тул нуурын мөсөөр зорчихгүй байхыг Тосгоны Онцгой комисс, Шуурхай штабаас анхаарууллаа.
Ханх сумаас баруун урд зүгт 26 километрийн зайд өнөөдөр үүрээр нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэнийг өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр үүрээр буюу 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон.
Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй.
Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэл өгсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
tanai site medeegee busad sitaas huulaad tavichdiimu