С.Дэмбэрэл: Газар хөдлөлт дохио дугарах хэмжээнд хүрээгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох байгууллагууд хамтран Хөвсгөл аймагт газар хөдөлсөн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Хэвлэлийн хурлын үеэр "Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх, амжиж анхааруулах боломж бий юу?" гэсэн асуултад Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх арга байхгүй. Ямар ч эрдэм шинжилгээний байгууллага ийм түвшинд хүрээгүй байна. Харин болсон газар хөдлөлтийг амжиж анхааруулах боломж бол бий. Манайд амжиж анхааруулах гурван систем байдаг. Хэрэв Улаанбаатар хотод аюул болох хэмжээний газар хөдлөлт болохоор бол хотын ойролцоо оршдог гурван голомтоос систем автоматаар ажиллан дуут дохио өгдөг. Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогтын зааг дээр оршдог Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Булган аймгийн Могод сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Сэлэнгийн Бүтээлийн нурууны газар хөдлөлтийн голомтоос дохио өгдөг. Дуут дохиоллын системийг бид газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. 2020 онд амжиж анхааруулах систем хэр зөв ажиллаж байгааг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид ОБЕГ-тай хамтран шалгасан. Систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн энэ тохиолдолд дуут дохиоллын систем дугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй. Ногоон, шар, улаан түвшинтэй. Улаан нь барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл систем ажилладаг анхааруулах систем. Газар хөдлөлтийг хэзээ нэгэн цагт эрдэмтэн, судлаачид хэлж чаддаг болно гэдэгт би итгэдэг. Одоохондоо тийм түвшинд хүрээгүй байна” гэсэн хариулт өглөө. 

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл мөн "Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт буюу Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр үүрээр буюу 05:32 цаг, 58 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Цаашлаад 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон. Одоо хүртэл давтан хөдлөлт үргэлжилж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол 100 гаруй удаа давтан хөдлөлт боллоо. 

Үндсэн хөдлөлт нь 6.5 магнитуд байсан бол давтан хөдлөлтийн магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна. Ийм хүчтэй газар хөдлөлт тухайн бүс нутагт анх удаа бүртгэгдэж байна. Голомт нь Ханх сум байна. Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Зайнаас хамаарч чичирхийлэл багасна. Улаанбаатар хот газар хөдлөлт болсон тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын станцад бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Улаанбаатарын сав газар руу орж ирсэн нь тухайн барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөр өөрөөр мэдрэгдсэн байна. Нийслэлд хэдэн баллаар хөдөлснийг нарийвчлан гаргана. Иргэдээс газар хөдлөлтийн талаар олон нийтэд мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарч байна. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа буюу 05:42 минутад мэдэгдэл ирсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх асуудлыг цаашид боловсруулна" гэсэн мэдээллийг мөн өгсөн юм. 

Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.190.23) 2021 оны 01 сарын 12

хөөрхий тулгамдаад учраа олоогүй биз.

0  |  0
(66.181.168.131) 2021 оны 01 сарын 12

Ter cnh zugeerel ebeg joorjgoo jungaagin show bsn bhguyu

0  |  0
(66.181.168.131) 2021 оны 01 сарын 12

Ter cnh zugeerel ebeg joorgoo jungaagin show bsn bhguyu

0  |  0
хар(103.229.121.177) 2021 оны 01 сарын 12

эНЭ МОНГОЛЫН ЭРДЭМТЭД ГЭЖ ХЭДЭН НӨХДҮҮД СУЛ ЦАЛИН ХАНГАМЖ АВАХААС ЦААШГҮЙ ХЭРЭГГҮЙ МАЛНУУД Л БАЙДАГ БИЗ ДЭ ДЭЭХЭН ӨНӨРМААГИЙН ГАЛ ГАРААД БАЙГАА ШАЛТГААНЫГ СУДЛУУЛЖ ДҮГНЭЛТ ГАРГУУЛСАН ЧИНЬ УУРЛАХААР ЭНЕРГИ НЬ ИХСЭЭД ГАЛ ГАРГААД БАЙНА ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАСАН МАЛНУУД ШҮҮ ДЭ ТЭГЭЭД ЮУ Ч ЧАДАХГҮЙ МЭДЭХГҮЙ БАЙЖ МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГ ЖУРАМЛАЖ СОНИН БОЛГОНО МАЛНУУД ,

1  |  1
Зочин(203.91.115.41) 2021 оны 01 сарын 12

Хүрээгүй биш. Мэдэхгүй, мндрэхгүй л байхгүй юу. Гарууд тоног төхөөрөмжөө тохируулна гэдгийг мартсан биз. Цалингаа л авсан бол болоо. Хэрэв магнитуд 7 -с дээш гарч хүн үхэж барилга нурсан бол энэ хэд мөн иймэрхүү юм яриад л сууж байх нь ээ. Муу хүний заяа завагт. Мунхагийн дотор уужуу л гэж энэ дээ.

1  |  1
Top