ШӨХТГ захуудыг адил цагт нээх асуудлаар Засаг даргад хандлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас зах, худалдааны төвийн ажлын цагийн хуваарийн асуудалд анхаарал хандуулахаар болжээ.

Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ "2014 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, "Хүчит шонхор" захын ажлыг 05:00 цагт эхлүүлэх зөвшөөрөл өгсөн байдаг. Бусад зах 09:00 - 11:00 цагт онгойхоор. Энэ нь өрсөлдөх боломжийг хязгаарлаж, нэг захад төрөөс давуу байдал олгосон, бөөний мах зөвхөн тэнд төвлөрөх нөхцлийг үүсгэсэн гэж үзэж байгаа тул ШӨХТГ-аас бүх захын онгойх цаг ижил байх нөхцөлийг бүрдүүлэх албан тоотыг Нийслэлийн Засаг даргад явуулахаар боллоо. Хяналт шалгалт эхэллээ. Бүх газарт өглөө эрт онгойх эрхийг нь ижил өгөх хэрэгтэй. Төрөөс аж ахуйн нэгжүүдийг алагчлах, хэсэгчлэн давуу байдал олгож болохгүй гэдэг санаа. Бүгдийг нь 05:00 цагт онгойх эрхээр л хангах. Яаж ажиллах нь тэдний дотоодын менежмент. Гэтэл эсрэгээр нь гуйвуулаад өглөө онгойж байгааг нь хаах тухай бичээд байх юм. Бид бүгдийг нь нээх тухай ярьж байна" хэмээжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nyamdorj(59.153.115.100) 2021 оны 01 сарын 15

Gantumur gdg balai dargaa ta solio cheeeee

0  |  0
uj(103.80.211.207) 2021 оны 01 сарын 13

зөв

1  |  0
Top