Л.Цэдэвсүрэн: Цахимаар хичээллэсэн бол төлбөрийг хөнгөлнө

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2021.01.13/ болж хурлаар хэлэлцсэн боловсролын салбартай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ.

Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Тодруулбал, зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан бол төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2.8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5,000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар  зээлд хамрагдах боломжтой болж байна.

Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутныг цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон хэрэгжүүлж буй уг сургалтын төлбөрийн  дэмжлэгт шаардагдах санхүүжилтийг БШУ-ны сайдын 2021 оны төсвийн багц дахь Оюутны хөгжлийн сургалтын зээлийн зориулалтаар батлагдсан 24.8 тэрбум төгрөгөөс санхүүжүүлнэ.

Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа. Энэ шаардлагыг хангасан 1,536 оюутан байгаа бөгөөд тэдний төлбөрийн дэмжлэгт нийт 3.1 тэрбум төгрөг шаардлагатайг БШУЯ-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэсан байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн улирлын болон жилийн төлбөрт шилжүүлэх журам гаргахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(202.70.44.146) 2021 оны 01 сарын 14

энэ авгай дүнхүүрээд гаргасан тушаал шийдвэрээ эргэж буцаад худлаа юм солиороод. Их хурлын даргад загнуулангуутаа худлаа дүр эсгэж сайн хүн болж жүжиглээд ичмээр новш. Одоо л нэг сайн хүн болж жүжиглэж гэнэ. Юугаа ч мэдэхгүй хар мал

0  |  0
Зочин(202.21.108.168) 2021 оны 01 сарын 14

Энэ нэг дультраа хэлтэй юмыг сайд гэж үзэхгүй. Боловсролыг дампууруулсан гар хөлийн л нэг нь юм. харвачихсан юм шиг ийм балай авгай сайд гэхээр бүр ой гутах юм. Бохир заваан хөдөөний ОРК

0  |  0
Зочиндэм(202.126.88.129) 2021 оны 01 сарын 13

Дэмжиж байна

0  |  0
Зочин(202.9.40.179) 2021 оны 01 сарын 13

said maani mash zuw xelsen bna

1  |  0
Зочин(79.98.213.82) 2021 оны 01 сарын 13

дэмжиж байна

3  |  0
Ариун(79.98.213.82) 2021 оны 01 сарын 13

зөв

2  |  0
Top