Одонтой ээжүүдийн тэтгэмжийг ЦАХИМААР олгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14


“Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх хоёрдугаар сарын 10-наас олгох ажээ. Ингэхдээ иргэдийн халамж авах хүсэлтийг цахимаар авч, дансаар нь олгох юм байна.

Иргэд бүртгүүлэхийн тулд халамжийн үйлчилгээний төвүүдэд заавал биечлэн очих шаардлагагүй, EHALAMJ.MN сайт руу орж, цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд, тэтгэмж авах хүсэлтээ гаргана.

Одоогийн байдлаар “Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлээд байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top