Авлигатай холбоотой мэдээлэл харж суулаа. Үндсэндээ хүн аймаар тоонууд, Монголд авлига гаарчээ.
Жил ирэх тусам буурах бус бүр өсөх дүр зураг гарч байгаа нь илт. Авлигатай тэмцэх газар өнгөрсөн онд 1331 хэрэг шалгасан байгаа юм. Үүний тэн хагас нь гэмт хэрэг гэж тогтоогдоогүй. Бүтэн жилийг 365 хоног гэж үзвэл өдөрт ойролцоогоор авлига, албан тушаалын хэрэг хоёр удаа үйлдэгдсэн болж таарч байна.
Эдгээр хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээг 12 их наяд төгрөг гэж тогтоосон нь бүр аймшигтай. Үүнээс ердөө 35 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 10 их наядаар үнэлэгдэх байр орон сууц, автомашин, тоног төхөөрөмж, уул уурхайн лиценз зэргийг битүүмжлжээ.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал, авлигын улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 3.1 дахин өссөн дүн бөгөөд энэ нь ойролцоогоор 6000 цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө авлигад алдагдахаар байсныг таслан зогсоосон явдал гэдгийг Авлитай тэмцэх газраас онцолжээ. Харин өөр нэг эх сурвалж 2020 онд авлигын 314 хэрэг бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна. Тухайлбал, 219 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 107 нь хээл хахууль авах, өгөхтэй холбоотой байжээ. Авлига албан тушаалын хэрэг бол мэдээлэлд ойр нэгэн эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдын боломжийг хулгайлж буй хэрэг. Ийм нөхцөлд монгол залуус яаж ч ирээдүйдээ итгэлтэй байх билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж авилгын гэмт хэрэг хийсэн хүмүүсийг төрийн эрх мэдэлд хууль бусаар очсон үйлдэлтэй гэж үзээд учруулсан хохирлыг төлүүлж хөрөнгий нь хурааж өршөөгдөх эрхгүйгээр 16-20 жилээр нийгмээс тусгаарлаж хорих шийтгэлтэй.