АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангарагт МОНГОЛ ХҮҮ илтгэл тавина

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр арын 17-нд зохион байгуулагдах Хүүхдийн тангараг өргөх ёслолд АНУ-д амьдардаг, Никелодеон сувгийн "All That" шоуны жүжигчин Сэргэлэнцэцэгийн Чингүүн оролцох болжээ. Энэхүү нэр хүндтэй ёслолд С.Чингүүн 74 сая хүүхдийн дуу хоолойг төлөөлж, шууд нэвтрүүлэгт зочноор оролцож, үг хэлэх юм. Шууд нэвтрүүлгийн дундуур С.Чингүүний видео илтгэл давхар цацагдана.

Уг үйл ажиллагааг ирэх ням гарагт 15.00 цагаас National Children's Inauguration event болон You Tube дэх National Children's Campaign хуудсаар үзэж, Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бага болон өсвөр насны хүүхдүүд хэрхэн идэвхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгааг харах боломжтой.

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Монголын цагаар 2021.01.18-ны шөнийн 03:00 цагт болно. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.237) 2021 оны 01 сарын 31

Илтгэл тавиагүй.

0  |  0
зочин(66.181.187.218) 2021 оны 01 сарын 25

Тавиагүй

0  |  0
үнэн(139.5.218.150) 2021 оны 01 сарын 15

Маш олон мянган АНУ-д төрсөн. эсвэл тэнд өсөж хүн болсон тэндээ үүрд амьдрах Монгол хүүхдүүд бий. Тэдэнд бүгдэд нь шинэ Америк эх орондоо аз жаргалтай сайхан амьдрахыг ерөөе! 1-р үеийн шинээр суурьшигчид байна, том болоод Монголоо мартахгүй тусалж явах биз

1  |  0
Top