Тусгай үүргийн онгоцоор Үндэсний шигшээ багийн тамирчдыг авчирлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн  “Мастерс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ.

Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top