НӨАТ-ын азтан шалгаруулах сугалаа шударга явагдаж байна уу, үнэхээр IT ажилтан 36 удаа азтан болсон уу, эсвэл түүний хамаарал бүхий хүн байнга азтан болж байна уу гэх мэт иргэдээс ирүүлж буй гомдолд тулгуурлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт, шалгалтын ажил эхлүүллээ.
Өнөөдөр (2021.01.14) супер азтан шалгаруулдаг бөмбөлөгт асуудал байгаа эсэхийг тодруулж, бүгд нэг жинтэй байна уу, үүнийг хэрхэн хянадаг вэ гэдгийг "Стандарт хэмжил зүйн газар", "Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар", "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв"-ийн холбогдох албаны хүмүүстэй хамт шалгалаа.
Тус бөмбөлгүүд "Боловсрол суваг" телевизийн студид лацтай хадгалагддаг бөгөөд эхний хяналт, шалгалтаар бөмбөлгийн жинд өөрчлөлт ороогүй байна.
Харин маргааш супер азтан болсон хүмүүс, IT ажилтан болон түүний хамаарал бүхий хүмүүсээс азтан тодорсон эсэхийг шалгах болно. Бид хяналт, шалгалтын үйл явцыг та бүхэнд хүргэхээс гадна, дүгнэлтийг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 12 )
Зүгээр буцаан олголтын хувиа л нэмчих л дээ. Ямар ч асуудалгүй, гомдолгүй. Амархан шийдчих юмыг яагаад ингээд хүндрүүлээд, хүн амьтыг бухимдуулаад байдаг юм болоо.
Луйвраа зогсоож НӨАТ ын буцаан олголтыг иргэдэд хүртээ.IT ч гэх шиг илрүүлж чадахгүй бол залилан улам гаарна. Шалгасан ч илрүүлсэн ч илрүүлээгүй ч татварын асуудлыг хонжворт тоглоом шиг үздэгээ боль зогсоо. Эс үйлдвэл яадаг билээ мэдэж байгаа биз дээ.
Мэдээж шударга байнаа л гэж мэдэгдэнэ
ямар ч бсан луйвар заавал бгаа сайн шалгах хэрэгтэй ард түмэн оргүй юм ярихгүй шүү олны ам ортой гэдэг биз дээ
Сугалаа дийлэнх дээ худлаа л байдаг одоо бол бүр худлаа бас аюултай талдаа IT цахим кибер хиймэл оюун ухааны хөгжил тийм ч сайхан бахархаад шагшраад байх зүйл огт биш л юм даа
Shudarga shalgahiig chini harya
Луйварын ард хэн хэн нь хулгайч нохой шиг удирдаг вэ!
Hudlaa vnen shalgaarai da
Ternees umnu bugdiig i shalgachee hudlaa shalgaj bgaa dur uzuuleed ugaasaa luivar iig bur muivar bolgood dan hamaatan sadan ni hojij bdg biz dee
ENE CH IKH NNNNNNNNNNNNNNNNNNNNNNOOOOOOOOOOOOOOOOOO-TOI ASUUDAL DAA . URID UMNUKHIIG NI CH SHALGAKH KHEREGTEY
ebarimtaas mungu hojij uzeh yumsanaan uneheer IT ajiltan awdag bol yaj hojih we de. Zuw shudraga bolwol hojih bh
Hamaatan sadanguud ni aztan boldog um bish uu.