Хот тохижилтынхон 111 гудамж, 186.1 км авто замыг цэвэрлэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ нь нийслэлчүүдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Өнөөдөр /2021.01.16/ 11:00 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 111 гудамж, нийт 186.1 км авто зам болон явган замын цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгүүдийн хогийг дарж булах нийтийн бие засах газрын үйлчилгээнд нийт ажилчид цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Дээрх ажилд хог тээврийн дөрөв, үйлчилгээний дөрөв машин, задгай 6 тоннын нэг, цасны камаз зургаа, механизм 4 нийт 19 тээврийн хэрэгсэл ажилласан. Зам талбайд үүсэх хальтиргаа гулгаатай хуваарьт газруудаар есөн тонн давс, 30 тонн бодис цацаж нийт үлдэгдэл 271 тонн давс мөн бодисын үлдэгдэл 1924 тонн байна. Одоогоор Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэв(202.179.25.246) 2021 оны 01 сарын 17

Цэьэрлэж байгаа юм алга. Ковш дагаад хүрз барьж алхсан Баагийнууд л байна. Эднийхээс 6 хүн халдвар авсан гэхээр жаахан замбараа муутай байдаг аж.

0  |  0
Baagii(66.181.161.43) 2021 оны 01 сарын 17

Яаж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж чадаж байна гэж хэлж чадаж байна аа. Хаа сайгүй зам нь коток энд тэнд л хүмүүс амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Давс бодисоо цацмаар юм. ХОТ ТОХИЖИЛТЫН УДИРДАЛАГУУД ямар үнэтэй давс бодис болоод цацдаггүй юм. Хэдэн хүний амь нас, эд хөрөнгөөр тоглох гэсэн юм. Арай л дэндүү ашиг сонирхолын зөрчилтэй юм аа. Өмнө замууд арай ч ийм байдаггүй байсан.

0  |  0
Top