Zindaa.mn сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав шилдгээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

“ГАН ҮЗЭГ-2020” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл түүхт 70 жилийн ой тохиож буй энэ өдрөө сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг 2020” тэргүүн наадмын  шалгаруулалтын дүнгээ танилцууллаа. 

МСНЭ-ийн түүхт 70 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэн мэндчилгээ ирүүлж, “Ган үзэг-2020” тэргүүн наадмыг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК дэмжин хамтран ажиллалаа. Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах ууган байгууллагын  70 жилийн ойг энэ оны турш бүтээлч ажлуудаар дамжуулан онцлон тэмдэглэхээр Удирдах зөвлөлөөр шийдвэрлэснээ мөн уламжилж байна.

Zindaa.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав 2004 оноос “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажиллан, ажлын гараагаа эхлүүлж, News.mn, Zindaa.mn зэрэг мэдээллийн сайт, сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэр дундаа цахим сэтгүүлзүйн чиглэлээр 14 жил ажиллажээ. Тэрбээр Zindaa.mn мэдээллийн сайтын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий редакторын хувиар хариуцан ажилладаг. Б.Бадамгарав зөвхөн 2020 онд 20000 гаруй мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг редакторлон, сэтгүүлчдэд мэргэжил, ур чадварын зөвлөгөө өгөн 1700 мэдээллийг  сэтгүүлчийн ур чадвар гарган бэлтгэжээ. Цахим сайтын мэдээний менежмэнт хийх ур чадвар, цаг үеийн мэдрэмж, сэтгүүлчийн мэргэжлийн чадвар зэргийг үнэлж байна.

Top