“ГАН ҮЗЭГ-2020” наадмын шилдгүүд тодорлоо
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл түүхт 70 жилийн ой тохиож буй энэ өдрөө сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг 2020” тэргүүн наадмын шалгаруулалтын дүнгээ танилцууллаа.
МСНЭ-ийн түүхт 70 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэн мэндчилгээ ирүүлж, “Ган үзэг-2020” тэргүүн наадмыг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК дэмжин хамтран ажиллалаа. Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах ууган байгууллагын 70 жилийн ойг энэ оны турш бүтээлч ажлуудаар дамжуулан онцлон тэмдэглэхээр Удирдах зөвлөлөөр шийдвэрлэснээ мөн уламжилж байна.
“Телевизийн шилдэг сэтгүүлч” төрөлд ТВ8 телевизийн сэтгүүлч, ахлах редактор Ц.Гэрэлмаа шалгарлаа. Тэрбээр “Тавилан” нэвтрүүлгийг 2016 оноос хойш 45 дугаар бэлтгэн үзэгчдэд хүргээд байна. Үүний 39 дугаар нь эх орны өнцөг булан бүрээс, 6 дугаарыг хилийн чанадаас бэлтгэсэн байна. Дэлхий дахин цар тахалтай тэмцсэн, халдвар хамгааллын дэглэм бүхий нөхцөлд “Тавилан” нэвтрүүлгийн 9 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэжээ. Тус нэвтрүүлгийг бэлтгэхэд олон цагийн судалгаа, эрэл хайгуул, эрэн сурвалжлага хийж, маш олон эх сурвалжийг тодруулан уулзаж мэргэжлийн ур чадвар, тэвчээр, ёс зүйг үзүүлэн ажилласныг үнэлэн шилдгээр шалгаруулж байна.
Сэтгэгдэл ( 9 )
Энэ сэтгүүлч ажилдаа сайн байх л даа гэвч ”МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ ДОО” учир нь 2 үг хэлээд л ”байгаа” байгаа” байгаа” ГЭЖ ЯРЬДАГ БА МӨН 2 ҮГ ХЭЛЭЭД Л ”одоо” одоо” ”одоо боловбол” ГЭЖ СУЛ ҮГ ИХ ХЭЛДЭГ ХҮН БИЛЭЭ....
Uran buteeliin amjilt husye
Nudee olson shagnal boljee
Баяр хүргэе. Энэ сэтгүүлч өль эрт авах байсан юм
Үнхээр эзнээ олсон шагнал
Гайхалтай
Дүү.дээ ажилийн амжилт хүсиеь.
Mundag bvsgvid bayr hvrgeye,ajiliin amjilt hvseed olon olon emtersen zvrhiig niilvvlj bvten bolgoj ogohiig hicheengbilen guiya!!!
Bayr hurgie mundag setguulchdee