Газар хөдлөлтийн улмаас барилгуудад ан цав, завсар үүсжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 2021.01.12-нд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотой Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021.01.13-ны өдрийн 23/03 дугаар удирдамжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, барилга, эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид 2021.01.14, 15-ны өдрүүдэд тус сумын ЗДТГ-ын барилга, 320 хүүхдийн сургуулийн барилга, дотуур байрны барилга, цэцэрлэгийн барилга, бага сургуулийн барилга, соёлын төв, Хилийн цэргийн барилга, Эрүүл мэндийн төвийн барилга, Хаан банкны барилга, мэдээлэл холбоо сүлжээний газар, цамхгууд, инженерийн шугам сүлжээнүүдэд хяналт шалгалт хийжээ. 

Газар хөдлөлтийн үйлчлэлээр төмөр бетон каркасан барилгуудад үндсэн хийц, өрлөг хоорондын уян чигжээснүүд хэв гажилтад орсон, барилгуудын төмөр бетон баганан суурийн дээд хэсгүүдэд хөндлөн хүчний үйлчлэлээр хөндлөн чиглэлд хялгасан ан цавууд үүссэн, модон барилгууд хэв гажилтад орж, зай завсар их үүссэн нь тогтоогдсон байна. 

Хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(66.181.189.38) 2021 оны 01 сарын 17

эхний зурган дээр бурхан чөтгөр 2 баых шигээ

0  |  0
Top