2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7367 хүн нэвтэрчээ.
Тухайлбал 1694 тээврийн хэрэгслээр 3725 зорчигч хот руу нэвтэрч, 1945 тээврийн хэрэгслээр 3642 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.
Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 31 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 175.257 автомашины 423.244 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс
Сэтгэгдэл ( 0 )