Худалдаа үйлчилгээний 52 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавилаа

2021 оны 01 сарын 18

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.17-ны 06:00 цагаас 2021.01.18-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 14,285 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 125 объектын 4532 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 45 байранд 2115 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. Улсын хэмжээнд татан авалтаар орон нутагт очсон 631 иргэний гэрийн ажиглалтад байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 3 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 33 байгууллага, аж ахуйн нэгж гадна орчны 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэн эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 19 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 6 тусгаарлан ажиглах байр, 26 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас нийт 3982,7 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 3982,7 кг хогийг устгасанаас 2970,5 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1012,2 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 22 байгууллагад хяналт хийхэд зөрчил илрээгүй.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 52 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 29 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 43 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 196 тээврийн хэрэгсэл, 139 жолооч, хилээр гарсан 193 тээврийн хэрэгсэл, 119 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 306, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 280 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажилласан.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 5360 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 291 улсын байцаагч хяналт тавьж 12,751 (шинжилгээ өгсөн 3720) иргэнд зөвлөгөө өгсөн.

Тавантолгой түлш ХХК 4453 тн түлш үйлдвэрлэж, 2960 тн түлш борлуулалтад гаргажээ.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 215 дээж шинжилгээнд ирж, 126 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2 дээж шаардлага хангаагүй байна.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.15.10) 2021 оны 01 сарын 19

Дэглэмээ бариарай даа

0  |  0
Top