Л.Мөнхтүшиг: Нислэг нь цуцлагдсан 100 орчим иргэнд туслалцаа үзүүлсэн

2021 оны 01 сарын 18

УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна /2021.01.18, 17 цаг/

Л.Мөнхтүшиг: ГХЯ өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд тусгай үүргийн нислэгүүдийг цуцлах шаардлагатай холбоотойгоор Хилийн чанадад байгаа иргэдийг эх оронд нь хэрхэн ирүүлэх, санхүүгийн болон бусад хүндрэлтэй тулгарсан иргэдэд хэрхэн туслалцаа үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласан. Энэ хүрээнд 12 дугаар сарын нислэг нь цуцлагдсан 100 орчим иргэнд туслалцаа үзүүлсэн. 

Дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны шинэчилсэн шалгалт, шинээр байр бэлдэхтэй холбоотой асуудлууд байсан. Бүх нийтийн бэлэн байдлыг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед гадаадаас иргэдээ авах саналыг ГХЯ-аас УОК-т тогтмол тавьж ирсэн.

УОК-ын даргын шийдвэрийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр манай улсын иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-руу нэг нислэг үйлдсэн.

Энэ сард буюу нэгдүгээр сарын 22-ны баасан гараг, нэрдүгээр сарын 31-нд БНСУ-руу нислэг үйлдэж 320 иргэнийг авчирна.

ГХЯ-аас хоёрдугаар сарын нислэгийн төлөвлөгөөний талаар саналаа УОК-т хүргүүлчихсэн байгаа. Нэгдүгээр сарын 27-ны өдөр хоёрдугаар сарын нислэгийн хуваарийг зарлана.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бор(66.181.190.31) 2021 оны 01 сарын 19

14 тэрбум доллар гараад байхад сохор зоосны ашиггүй шалгах хянах ч эрхгүй ХАРИЙН ДЭЭРЧИДЭД дарлагдаад сууж байдаг чинь АУГАА ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН мах цусны тасархай гэжүү ... МОНГОЛЧУУДАА ... бүх ард иргэд ерөнхийлөгчөөс эхлээд бүх нам эвсэл хөдөлгөөн нэгдэж эх орноо харийн луйварчидын савраас аварч хамгаалахгүй бол хожим харамсаад ч барахгүй эмгэнэлт гаслант хувь заяа хүлээж БАЙНА УХААРЧ СЭХЭЭРЦГЭЭ ... ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ... БОСЦГООЁ ... ЭНЭ САЙХАН ОРОН ЗҮГЭЭР БИДЭНД ИРЭЭГҮЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ МАХ ЦУСААР ЗОЛИН БИДЭНД ИРСЭНГ ИНГЭЖ ХАРЖ СУУГААД АЛДАХ ГЭЖҮҮ ... ХОЙЧ ҮР АЧДАА ЧИЧЛҮҮЛЭХ НҮГЭЛ БҮҮ ХИЙ

1  |  0

Top