Нийслэлчүүд ирэх хавар хонины махаа 5500 төгрөгөөр худалдаж авна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

Энэ жилийн хувьд махны үнэ харьцангүй тогтвортой байж, иргэдийн нуруу тэнийх боломжтой болоод байна. Учир нь 2020 онд нийслэлийн хэмжээнд 16,000 тонн мах бэлтгэж байсан бол энэ жил 20,000 тонн мах бэлтгэсэн нь өнгөрөгч оныхоос 20 хувиар өссөн сайн үзүүлэлт болжээ. Мөн Ковид-19 цар тахлыг даван туулах, дотоодын хүнсний хангамжийг тогтвортой барих талаар улсаас онцгой анхаарч ирсний дүнд Монгол Улсын Засгийн газар болон мах бэлтгэлийн компаниуд махны нөөцөө хангалттай хэмжээнд бэлтгэсэн байна.

Тодруулбал, “Баатрууд Тэнгэр” ХХК, “Мах Импэкс” ХК, “Нүүдэлчин” ХХК, “Цалуут Импекс” ХХК, “Цэц Манхан” ХХК зэрэг 16 компани нөөцийн махны бүрдүүлэлтийг 100 хувь хангажээ. 

Манай Улсын малын тоо толгой 70,9 сая хүрсэн. Түүнээс есөн сая толгой мал буюу 150-180 мянган тонн мах экспортлох боломж бий гэж мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл 2020 оны есдүгээр сарын байдлаар 10,1 мянган тонн мах экспортолжээ. Энэ бол махны нийлүүлэлтэд нөлөөлөх хэмжээний экспорт биш. Учир нь 150-180 мянган тонн экспортын боломжтой байхад 10 мянган тонн гэдэг бол махны нөөц, үнийн өсөлтөд нөлөөлөх зүйл биш юм. Энэ байр сууринаас авч үзвэл, махны үнийн өсөлт зохиомол гэж нийслэлийн засаг захиргаанаас мэдээлдэг нь үндэслэлтэй ч юм шиг... Гэхдээ одоогоор зах зээлд үнэ тогтвортой хэвээрээ байна. Дээр хэлсэнчлэн нөөцийн мах их хэмжээгээр бэлтгэсэн нь энэ хаврын хувьд нөөцийн махны үнэ буурах үзүүлэлт ажиглагдаж байна.

Тодотгоход, Монгол Улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байдгаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Салбарын хэмжээнд 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх хүчин чадал бүхий үйлдвэр суурилагдсан. Мал өсч байна. Махны үйлдвэрүүдтэй болсон байна. Гэвч нөөцийн махны үнэ жилээс жил өснө гэдэг нь өөрөө үнийн хөөрөгдөл юм. Сайн мэдээ нь гэвэл, ямартай ч махны үйлдвэрүүдийн ачаар ирэх хавар нийслэлчүүд зах зээлийн хамгийн доод үнэ болох 5500 төгрөгөөр хонины махаа худалдаж авах боломжтой байх нь ээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Наран (202.9.46.34) 2021 оны 01 сарын 18

200к төг 800к ваучераа өгөхгүй бол мах хямдрахыг хүлээх хэцүүхэн л б.а.\n

0  |  0
хэ хэ(202.179.24.114) 2021 оны 01 сарын 19

шүгэлдээд байгаарай чи айн

1  |  0
МАА (202.9.46.219) 2021 оны 01 сарын 19

мал аж ахуйгаа хөгжүүлье гэвэл махны үнийг өсгөх хэрэгтэй л дээ. одоогийнхоор 5,5 мянга бх юм бол залуучууд мал маллах сонирхолгүй бх болно, хөдөө нутаг эзгүйднэ.

2  |  0
Хархар(202.126.90.133) 2021 оны 01 сарын 18

өнгөрсөн жил ийм л үнэтэй байсан

0  |  2
Top