Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх гуравдугаар сарын 1-нээс танхимаар оруулах саналыг БШУЯ-наас Улсын Онцгой Комисст хүргүүлжээ.
Хуваарь ёсоор бол сурагчдын амралт 2021 оны хоёрдугаар сарын 1-нээр дуусгавар болж, хичээл эхлэх юм. Танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэх бол хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1-н хүртлэх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахимаар хичээлээ үзэх юм байна.
Цар тахлын халдварын тархалтын тархвар зүйн муруйг ажиглахад сүүлийн долоо хоногт тархалтын эрч буурч байгаа ч нийслэл хотод үүссэн 10 голомтын гурав нь өндөр эрсдэлтэй байгааг өнөөдөр ЭМЯ-наас мэдэгдсэн. Сурагчдыг танхимаар хичээллүүлэх хугацааг тогтооход халдварын тоон үзүүлэлтүүд, тархвар зүйн муруйн хөдөлгөөн нөлөөлөх биз ээ.
Сэтгэгдэл ( 6 )
Зөв өө зөв сайн бна,монгол
ene jil sahmar hishelih hergte
zov
Gehdee haldvariig byren darj avsnii daraa shyy!!!
3 1 orohon mash zuv shiidver bolon shvv
zov