Хулгайн замаар хүн тээвэрлэсэн 50 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн хуралд цагдаагийн байгууллагаас цаг үеийн мэдээллийг өглөө. /2021.01.20/

Цагдаагийн байгууллагаас бүх товчоод дээр ажиллаж, Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна. Нэгдүгээр сарын 1-19-ний хооронд Улаанбаатар хот руу 14.161 тээврийн хэрэгсэл, 27.464 иргэн орж ирсэн бол хотоос  17.161 тээврийн хэрэгсэл 34.561 иргэн гарч явжээ.

Эдгээр иргэдийн орох, гарах бүх хөдөлгөөнд хяналт тавьж ажилласан. Хяналт шалгалтаар маршрутын бус буюу хулгайн замаар иргэдийг хот руу оруулах, гаргах үйлдлүүдийг илрүүлсэн. 50 тээврийн хэрэгслээр 107  иргэнийг  зөөсөн үйлдлүүдийг илрүүллээ. Улмаар 52 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, 39 иргэнийг тусгаарлалтын байранд шилжүүлж, 13 иргэнийг гэрийн тусгаарлалтад оруулсан гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teever(202.179.25.246) 2021 оны 01 сарын 20

Teevriin heregsleliig ni huraah yasan be martchihsan uu

0  |  0
Top