-Ажлаас огцруулах халах багадана, одоо тухайн ажилтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй-
Нийслэлийн “Өргөө” амаржих газарт дөнгөж амаржсан нялх биетэй эхээс коронавирус илэрсний улмаас ХӨСҮТ-рүү нөмгөн нүцгэн аваад гарсан тухай мэдээлэл цахим орчинд иргэдийн бухимдлыг маш ихээр төрүүлж, эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэлээ. Эцэстээ ямар нэг хөндлөнгийн оролцоогүй, ард түмэн зүрх сэтгэлээсээ тэмцсэн учраас ялалт байгуулж, хариуцлага тооцож чадлаа. Хэдийгээр цар тахал хөл хорионы дэглэмтэй байгаа ч жирийн иргэн бүү хэл жирэмсэн эмэгтэй хүртэл жагсаалд нүцгэн оролцсон.
Энэ тухай “Eagle” телевизийн сэтгүүлчид газар дээрээс нь дамжуулаагүй бол иргэд мэдэхгүй өнгөрөх байсан. Энэ мэтчилэн хэчнээн хүнийг хүнлэг ёсноос гажууд байдлаар ялтан, гэмтэн баривчилж байгаа мэт ачсан бол гэхээс гол харламаар. Гэмт хэрэгтнийг ч дээл нөмрүүлээд авч явдаг биз дээ. Идэр есийн хүйтэнд дөнгөж амаржсан эхийг нялх үртэй нь хамт дэр тэврүүлж гаргахдаа дан даавуу ч нөмрүүлчих сэтгэл гаргасангүй. Тэр эх нимгэн халаадтай хүйтэн машинд дагжин чичирч, хөнгөн улавчтай хүйтэн зам дээр дааран алхсан. Бас нинжин сэтгэлгүй эмч нарын хүйтэн дээрэнгүй харилцаанд айн бэргэсэн байдалтай зураг үлдсэнийг нуух юун.
Цар тахлын үед үүргээ гүйцэтгэж буй эмч, онцгойгийнхон цалингаа бүтэн авч, нэмэгдэл урамшууллыг ч чамгүй хүртэж байгаа. Тэдэнд халдвартай тэмцэж байгаагаа ялархан бодож, ямбалан гэдийх эрх байхгүй. Титэмт вирус гэдэг хаан, харц хэнийг ч ялгахгүй учир халдвар авсан хэнд ч буруу байхгүй. Галын шугам дээр ажиллаж буй Онцгой байдал, Эрүүл мэндийн салбарын ажилчид эмч ажилчид, түүнийг удирдаж буй дарга даамлуудад аливааг зохион байгуулах, удирдан чиглүүлэх чигч зарчмаас гадна хүн ёсны энэрэнгүй сэтгэл хол дутаж буйг энэ явдал тод томруун харууллаа. Нялх биетэй эмэгтэй гам алдсанаасаа болоод насан туршийн өвчин олж байна гэсэн үг. Толгой тархи нь үргэлж янгинан өвдөж, чихээр нь хатгуулан, хамаг үе мөч нь шархиран зовиурлах болно. Төрсөн үед хажуугаар хүн яваад өнгөрөхөд л хамаг биеэр хүйтэн салхи шүүр шанага шиг нэвчин сийгдэг. Алган дээрээ эвийлж өсгөсөн айлын сайхан охиныг ийн өвтгөхдөө тэд эмзэглэсэнгүй. Бүгд л охин үртэй баймаар. Өөрийнхөө охиныг ингэж “баривчлахгүй дээ”. Хамгаалалтын хуяг дуулгаар иж бүрэн зэвсэглэж, ариутгалын бодисоор өвч бүрэн тоноглосон эмч, онцгойгийнхон алгын чинээ охин, хуруун чинээ үр хоёрт тэгж их сүр хүч үзүүлсэн шигээ ажилдаа хэр хариуцлагатай байж чадаж байгаа билээ. Халдварын голомт энд тэнд тархаж хяналтаа алдсан гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа.
Дэлхий нийтээр тархсан цар тахал юм даа гээд Монгол даяараа төр засгийн сүржин нэртэй даржин ажлыг хүлцэн тэвчиж, хүндлэн хүлээсэн. Цар тахлын үед баримтлах ёстой дэг журмыг ч даган мөрдөж, дарагдан суусан. Байдал сайжирсангүй. Харин энэ чигээрээ ард иргэдээ мунхаг харанхуй хэмээн сэтгэн мунаг дарангуйлал дор унж дорой байлгахыг хүслээ. Үүний олон жишээг чимээгүй өнгөрүүлсэн боловч өөдсийн чинээ эмэгтэйд эр бяраа гаргасан төрийг түмэн өршөөдөггүй гэдгийг бид харлаа.
Хэрвээ хэн нэгэн дарга даамлын эхнэрүүд улсын эмнэлэгт тоож очиж амарждаггүйн жишээ энэ. Хэрэв тийм байсан бол яасан их долигонож, булга минжээр ороож аваад, бултаараа өргөөд авч явах бол. Энэ дашрамд Солонгос улсад гацсан иргэдээс өнөө маргаашгүй төрөх дөхсөн 50 гаруй эмэгтэй бий гэдгийг мэдсэн үү. Эх орны ирээдүйг тээж яваа хөөрхий хүүхнүүд өдөр бүр горьдлого тавин эх орноосоо хэл мэдээ хүлээж суугаа. Зарим нь гэр оронгүй, хоноглох газаргүй болж гудамжинд гарч эхэллээ. Тиймээ, ард түмэн зүрх сэтгэлээрээ нэгдэж чадаж байна, ахиад ч нэгдэх болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 17 )
ugaasaa ger bul archaagui bna hubcas abaad ochihgui uasan
Mongolchyyd bid dahin shinejilel uurchilult hiih tsailshgvi shaardalagtai.
Mongolchyyd bid dendvv hvltsengvi bolood baigaa.Hvn turluhtund baishgvi myy myyhai lyivar eh oronoosoo yrvah gadniihanii gar hul boloj.Mongoloo tonon deeremdeh ard irgedee ulsuglun arhag uvchin delgervvlj bvr ouyn yhaan syrgalr syrtachilgaag ni taslan haan boogdyyldag vneheer hargis hvnleg bys niigemiig ard tvmen tesen tevchin syyj baigaa.Turiin baigyylagyyd hahyylchidaar dvvrsen.Turiin ordon ni yrvagchalyyrchid alyyrchid hylgaichidaar bytsartai yls bolsoon.Hasand hvreegvi hvvhediin derged emh tsambraagvi vg heleg aash avir garagdag bytsartai niigemiin bayan hoosnii yalgaa herees hetersen.\n
Өвчтөн шилжүүлэх хүлээн авах гээд заавар дүрэм байсаар байтал ийм алдаа доод шатандаа гаргасан шүү түүнд сайдууд ямарч хамаагүй харин ч өвчтөнг түргэн илрүүлж тусгаарлаж байгаа ... үнэхээр л тийм эх эмэгтэй хүнд хайртай юм бол зоригын хэрэгт хилсээр эрүү шүүлт тамлалт тарчлаан зовоож дөрвийн дөрвөн жил шоронд сууж байгаа хүний төлөө яагаад тэмцэж жагсаж цуглахгүй байгаа юм бэ хөдөөний ядарсан хөхүүл эмэгтэй хүн бишүү ... ... энэ цуглаанд жэнко нохойнуудоо турхирч байгааг өөрсдөө хэлсэн .... ийгл тв сэвээд байгаа н гадны тв ямар хор хөнөөлтэйг харуулаж байна хаах хэрэгтэй шүү ...
Зохион байгуулалттай жүжиг АН
Энэ бол ажилдаа сэтгэлгүй, монгол ёс жудагаа мэддэггүй дунд доод шатны арчаагүй хүмүүсийн үйлдэл. Арай л харгис харагдаж байна лээ.
tor yum hiisen nuurs 50% himdarsan tog dulaan tegelsen banknii zeel iig hoishluulsan huuhed iin mongo 100 bolson enenees iluu yalgah gesiin ediin zasagiin baidal chine l iim bizdee oorsdoo yu hiisiim ve belenchleh muulahaas oor .Odor tsoohon baisan jagsaald orolchson humuus harii biuriid chotgor shig ihedsen henii yadaglaga ve henees heden togrog avsan bolood iim yum bolov. Odoo tor buren bureldhuuneeree ogch ron yum bol urdahaasaa doloon dordono doo .
Төр түрэмгийлээгүй ээ, толгой нь ажилладаггүй үхэр монгол , ажил хийж сураагүй арчаагүй монгол бидний өрөөсний хийж бөыгаа ажил. Төр ч харин их юм хийж бид тун бага хохиролтрй амар тайван уйдасхийгээд л хагас диваажинд байгаа юм шиг л амьдарч байна. Энэ их үхэл өвчинд хэцүүхэн байгаа орнуудтай харьцуулвал шүү дээ.улс төрийн хийрхэлээр залуучуудыг өлөөгөөд бөйх хэрэггшй. Тэд чинь амнаас нь бусад нь ажил шийдчих түвшиндтөоөвшөөгүй л харагдаж байна.
2 tal 2 uulaa buruutai... 6 tsagiin umnu medsen ar geriinhen, zuuj bgaa emch, emnelegiin ajiltanuud bugd buruutai shuu..
хоосон орилох яах вэ.уок аргыг огцруулах нь зөв ч эрүүл мэндийн сайдыгаа хамт огцруулдаг нь буруу эм сайдын зөв алхамын буянгаар хөгшчүүл сар бүрийн эхний өдөр хөнгөлөлттэй эм авах гэж дайн болдог байсныг энэ сайд ажлаа сайн зохион байгуулж чадсанаар тэр очер алга болёсон. үүнийг хоосон орилошчид мэдэхгүй тэгвэл 1 р амаржих газрын дарга нь огцрохгүй үлдлээ түүнийг огцруулах үгүйг хотын дарга мэднэ гэнэ ийм хжлын уялдаа байхуу гол тэр эмнэлгээс л өвчөнийг тийм хувцастай авч гарсан шүү дээ одоо монголд дунд тушаалын дарга нар томчуудаараа туг тахиад үлддэг боллоо. мөнхсайхан сайн ч эмч сайн ч ме
Дарга даамал нарт үйлчилдэг нь Раднаасэд, Өнөрболор нараас л харагдаж байгаа. Солонгосоос ирж чадахгүй байгаа төрөх дөхсөн эмэгтэй нар, өвчтэй зовлонтой, хорогдох байр, мөнгөгүй болсон иогэдийн урдуур эрх дураараа чөлөөтэй нааш цааш явахад нь үйлчилж байна. Сонгогч нар нь энэ 2 гишүүнээ татвал яасын. Энэ 2 нь үгүй гэж гүрийнэ, яагаад ядахдаа УИХ-н ёс зүйн хороогоор авч хэлэлцдэггүй юм , ийм л ялзарсан ёс зүйгүй хүмүүсийг бид сонгож , албан тушаалд томилогдож байна. Үнэхээр бухимдаж байна.
Эхний ээлжинд Солонгосоос жирэмсэн эхчүүдийг татан авчир.Өргөө амаржих газарт тэднийг төрүүлэх зохион байгуулалт хий. Дэг журам зөрчиж хариуцлагаас зайлваа анхаарууллаа шүү Хүрэлсүхийн засгийн газрын бүх яам, тусгай газар, агентлагын удирдлагуудад. Дахиж та нартаа зууралдах хүсэлгүй байгаа гэдгийг сануулчихъя . Монголын ард түмэн.
Ялархуу хурандаа Ууганбаяраас ял асууя, огцруулья
Моносын эм ууж халдвар авцгаахаас болгоомжлоорой.
хөл хорионд уурссан хүмүүс л ихэнх нь байна ш дээ. муу хүмүүс дотор нь олон байгаа. яавч сайхан сэтгэлтэй биш. далимдуулаад л гараад ирсэн
Толгойгоороо хузуугээрээ зузаан ороолттой нилээн зузаан харагдсан олон терсен эхчуудийг негее талаас нь бас авч узэх хэрэгтэй л дээ 6 цагийн емне мэдэгдсэн гэсэн аль алиндаа л байгаа юм шиг хэтэрхий улс тержуулж болохгуй л дээ терсен эх эруул саруул байгаад л талархаж байна
Арай л харгис юм болжээ. Тухайн үед би ч юу болж байгааг сайн ухаагүй. Осолгой л таавчигтай явж буйг хараад болохгүй юм болж гэж бодсон.