Иргэдийн тайван жагсаалыг улс төрчид үймээн самуун болгон ашиглахыг санаархав

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Дөнгөж төрсөн ээжид хүнлэг бус хандсанд бухимдсан иргэд өчигдөр өглөө Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж эхэлсэн. Гэвч энэ жагсаалыг улс төржүүлэх зорилготой улс төрийн намууд ээлж дараалан гарч ирж, ярилцлага өгч, лайв хийж байлаа. Эхний ээлжинд Үнэн ба зөв намын дарга Х.Отгонбаатар зузаан цэнхэр халад ягаан тавчигтай талбай дээр баахан ярилцлага өглөө.



Үүний дараа  АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын фракцийнхан гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Туваан, Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат, Адьяасүрэн нар гарч ирэн мэдээлэл хийж, баахан ярилцлага өгөв. Мөн Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай ч тэднээс хоцорсонгүй.



Сүүлийн үед архи пиво ууж, лайв хийж мэргэшээд байгаа Л.Гүндалай  бүтэн цаг лайв хийж эрүүл мэндийн салбар ялзарч доройтсон тухай ярьсан юм. Гэхдээ өмнө нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын хэрэгт холбогдож байсан Л.Гүндалайгийн үг төдийлөн хүнд хүрсэнгүй бололтой.




Өдөр 17 цагт Засгийн газар хуралдсан. УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж эхэллээ. Төрийн ордонд 19 цагт Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөх болсноо зарлан хэвлэлийн бага хурал хийв. УОК-т хариуцлага тооцохыг шаардаж байсан иргэд энэ үед тарж, шинээр АН-ынхан зохион байгуулалттайгаар залуучуудыг авчирч, өглөө эхлүүлсэн жагсаалын агуулга ч энэ хэрээр өөрчлөгдөн “Засгийн газрыг огцруулах, Оюутолгойн гэрээг цуцлах жагсаал болон хувирах нь тэр.



АН-ын зүгээс цай аарц, маск тарааж байгаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, Сүхбаатарын талбайн ойролцоох рестрануудад үнэгүй цай ууж дулаацахыг урьж эхлэв. Орой 20 цагийн үед Зон олны намын дарга Э. Одбаяр жагсаалд нэгдэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэрээр “Энд тэндэхийн жагсаалд байнга оролцдог жагсагч тэмцэгч нарирээд байна. Женкогийн турхиралтаар, зохион байгуулалтаар энд хэсэг хүмүүс яваад байна. Бид нярай хүүхдийн асуудлаар, эрүүл мэндийн асуудлаар цугларсан. Би Женкогийн шоуг хийх гэж энд цуглаагүй” хэмээн мэдэгдсэн юм. Шөнийн 22 цагийн үед  Сүхбаатарын талбай дээр согтуу иргэд нэмэгдэж байсан бөгөөд нэг нэгэндээ агсрах, чанга орилж эхэлцгээсэн.

Уг нь дөнгөж төрсөн нярай, нялх биетэй ээжийг өмөөрсөн жагсаал маш тайван эхэлж, иргэд зайгаа барин шаардлагаа тавьж, маск зүүж, халдвар хамгааллын дэглэм нарийн баримталж байсан ч сүүлдээ улс төрчдийн шоу болон хувирч, иргэд зай барих нь бүү хэл нэг аяга дамжуулан цай ууцгааж, архи хүртэл сэм тарааж  согтуурцгаалаа. Эхчүүдээ өмөөрч, эрүүл мэндийн салбарыг шүүмжилсэн энгийн иргэдийн жагсаалыг улс төржүүлсэнд олон хүн бухимдаж байна.


 

Эх сурвалж: Shudarga.mn

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одоо(202.179.25.246) 2021 оны 01 сарын 22

Одоо болсоон. Коммунистууд Хүрэлсүх ч хэрэггүй, ардчилсан гээд байгаа урвагчид Баттулга ч хэрэггүй. Эх орноо гэсэн шинэ үеийн залуучууд хэрэгтэй.

0  |  0
Улс төрөө болио(192.82.70.21) 2021 оны 01 сарын 21

Чоно борооноор гэгчээр өвчнөөр улс төр хийгчид цар тахлыг зад тараахнээ, улс төржихөө болио

0  |  0
ss(202.55.188.105) 2021 оны 01 сарын 21

Батлага архиар угждаг нь нууц биш шүү дээ. Баянхонгорт очих болгондоо авдараар нь архи тараадаг.

0  |  0
Зочин(202.126.93.172) 2021 оны 01 сарын 21

Баттулгыг дахиж гаргаж болохгүй юм байна. Шударга үнэнд үнэхээр дургүй хүн байна. Ядарсан хүнээр тоглолтоо хийж байна даа.

0  |  0
b(202.55.188.33) 2021 оны 01 сарын 21

enenii gar hol bolj heden tsaasnii toloo irgediin taivan jagsaaliig odoon turjirj bga zaluuchuud icheechee

0  |  0
Зочин(64.119.18.84) 2021 оны 01 сарын 21

Жагсагчид гэрийнхэндээ халдвар тараав даа

1  |  0
Бурхан өршөөг(202.55.188.34) 2021 оны 01 сарын 21

Эв нэгдлийг илэрхийлэгч та эхчүүдийг ашиглаад юу хийчихэв ээ???

0  |  0
Tulgaa(202.55.188.110) 2021 оны 01 сарын 21

Za ene jenko bol odoo ichij vheech bvh zuiliig uls turiin toglolt bolgodgoo bolimoor ym

0  |  0
Эмэгнэл(202.55.188.105) 2021 оны 01 сарын 21

Женкогийн улаа үзсэн элээ нар даанч өчигддөр эхчүүдэд хайртай болчихсон талбайгаар эргэлдээд Засгийн газрыг огцруулах гээд байсан. Ийм л хар мөр дагуулж Засаг ч үгүй юу ч, үгүй болох л байж дээ

1  |  0
Nymka(202.55.188.33) 2021 оны 01 сарын 21

Эсгий хийх газар нохой хэрэггүй\n Иргэдийн тайван жагсаалд Женко хэрэггүй

0  |  0
Энхмаа(202.55.188.41) 2021 оны 01 сарын 21

Хэн нэгний дуудлагаар биш ард иргэд өөрсдөө нэгдэж тэмцэж байхад АН ынхан итгэлээрээ шоу хийж худлаа жүжгээ л болих хэрэгтэй ид ичиж үхмээр юмаа

1  |  0
Ulzii(202.55.188.35) 2021 оны 01 сарын 21

Мань хүн жагсаал дунд юуг шургуулан хэнээр туг тарихаа сайн мэднэ лдээ

0  |  0
zochin(202.55.188.41) 2021 оны 01 сарын 21

үгүй энэ Баттулга гэж үнэн хонзонч хүүр юмаа. Засгийг нураах тоглоом эхлүүлж байнамш дээ

1  |  0
Me(202.55.188.106) 2021 оны 01 сарын 21

Chono boroonoor gj mani jenko heden hvn tsugluulj tsuglasan heden irgenee turhirj buruutan bolgoh gj odoon hatgaj ih l vzlee dee

0  |  0
Bolor(202.55.188.93) 2021 оны 03 сарын 29

Irged taivan jagsaal hiij baihad mani Battulga bvr songuulinhaa shoug hiiged mani meteeree tugaa tahichihlaa shuu bvr heleh vg ch oldohgui ym

1  |  0
eee(103.11.192.34) 2021 оны 01 сарын 21

За, арай хэтэрлээ. Жонхуугийн тоглоом биднийг шавруу ч үгүй болголоо. Хүрэлсүх энэ улс орныг харин ч овоо авч явсан юмсан. Цаашид яах юм бэ? Эзэнгүй төр, эрх мэдлийн төлөөх шуналтнуудын золиос ньв ард түмэн шүү

2  |  0
Plss(103.11.192.34) 2021 оны 01 сарын 21

За ингээд эгэл жирийн ээжүүд, эрүүл мэндийн салбараа өмөөрч боссон өмгөөлж эхлүүлсэн тэмцлийг Женко жонхуу болгоод Засгийн хямрал эхэлүүлчихлээ\n

2  |  0
Top