Замын голд хашлага байрлуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

ХУД-т байрлах "Номин" агуулах худалдааны төвийн зүүн талаар урагш явдаг авто замын голд нэгэн хашлага суурилуулжээ. Энэхүү хашлага нь яг замын голд байрласан тул зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа шөнө орой, шинэ жолооч энэхүү хашлагыг харахгүй мөргөх аюултай юм. 

Өнгөрсөн оны есдүгээр сард Хан-Уул дүүрэгт өндөр хүчдэлийн шон дайруулж зам тавьсан тохиолдол гарч байсан. Тухайн зам тавьсныг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээгүй, зөвшөөрөл авалгүй зам тавьсан тухай тайлбар өгч байсан билээ.

Тэгвэл энэ удаад ч тус дүүрэгт замын гол хашлага байрлуулсан тохиолдол гарлаа.  

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top