О.Батханд: Би жагсаал зохион байгуулаагүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

О.Батханд нэгдүгээр сарын 20-нд болсон жагсаалыг зохион байгуулсан гэх мэдээллийг үгүйсгэж тайлбар өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 20-ны өдөр тайван жагсаал болсон. Үүнийг зохион байгуулсан байж болзошгүй хүний нэгээр миний нэр орсон байна. Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг ямар хэрэгт холбоотой болон хамааралгүй гэдгийг тогтоодог вэ. Би Ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. Би Ардчилсан Монгол Улсад үр хойчоо үлдээнэ гэж итгэдэг. Энэ утгаараа ямар баримт үндэслэлээр жагсаал цуглаан зохион байгуулсан гэж хардаж байгааг асуумаар байна. Би Ардчилсан намын гишүүн. 2020 оны сонгуулиар Говь-Алтай аймагт нэр дэвшсэн. Би өнгөрсөн хугацаанд үзэл баримтлалаа өөрчилж, ялсан талд очиж үзээгүй. Би хуультай улсад амьдарч байна гэж итгэж байгаа. П.Нүрзэд, Ө.Шижир, О.Батханд, Ц.Туваан гэх мэт олон хүний нэрийг оруулсан мэдээлэл цацагдаж байна. Хамааралгүй хүмүүсийг гүтгэж байгаа тул би хуулийн байгууллагад хандана” гэлээ.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.5) 2021 оны 01 сарын 22

ene jagcaalg ng ezentei bolgohgui bol AH bi zohoin baiguulcn bidnii achaar zg igtsorcn gd gavyua baiguulcn ged tuuhend neree uldeeh bidiltou humuuc uh bn shuu

1  |  0
ойлгомжгүй юм(66.181.169.70) 2021 оны 01 сарын 22

Ерөнхийлөгч намаасаа татгалзсэн, эв нэгдлийг бэлэгдэл бус уу. Энэ Тамгын газрын дарга гээд Ардчилсан намын байр суурь яриад байна уу. Ерөнхий лөгчийн байр суурь яриад байна уу ойлгосонгүй

1  |  0
к к к(192.82.65.93) 2021 оны 01 сарын 22

шаа шаа

1  |  0
Чингэсийн үр сад (66.181.161.91) 2021 оны 01 сарын 22

Ард-чи-лалар гэсэн үг.. Монголчууд угаасаа хээр талдаа эрх чөлөөтэй амьдарч ирсэн.

0  |  0
зочин(64.119.21.29) 2021 оны 01 сарын 22

Адьшаа,Ганбат нартай хамт төв талбайд очсон юм бишүү ,орой шөнө цай ,кофе архи,мөнгө өгч олныг дайлаад байсан хэн бэ? хэ хэ одоо юу ч мэдэхгүй гээд л байдаг гудасуудаа гэж , Үнэн _зөв нам дарга гээж өөрийгөө цололсон Отгонбаатар Адьшаагийн гөлөг болж ордонд орхоор гүйж байсан ,одоо бас би гэмгүй гээд л ярьж явдаг , ийм хүнэнчэрүүд их олон болжээ ,

2  |  1
t(66.181.171.26) 2021 оны 01 сарын 22

zuv

0  |  1
Top