Төрийн албаныхны хариуцлагыг нэмэгдүүье!

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 23

-“Сайд, дарга нар явдаг, бид үлддэг” хэмээх хэлц үг тэдний дунд хэлэгддэг-

 

Залуучууд хэний ч шахалт, шаардлагагүй төв талбайдаа үзэл бодлоо илэрхийлж, хариуцлага, ёс зүй нэхэн жагссанаар үр дүнгээ өглөө. Халдвар авсан нь батлагдсан дөнгөж амаржсан эхийг ХӨСҮТ-рүү зөөвөрлөх явцыг сэтгүүлч, зураглаач хоёр олон нийтэд ил тодоор мэдээллээгүй бол ийм зүйл болохгүй байсан гэдгийг сануулах нь зүйд нийцнэ. Гэвч хариуцлага хүлээсэн хүмүүс бол зүгээр л нэг их усан дээр тогтсон хөөс юм. Үүний доор төрийн албан хаагч гэсэн сайхан шошго нүүрэндээ наасан их усыг жинхэнэ бохирдуулагчид бий.

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ёс зүйтэй олон албан хаагч байгааг энэ дашрамд хэлэх нь зүйтэй. Гэвч тэдний чин сэтгэл, хичээл зүтгэлийг цөөхөн хэдэн шимэгчид үгүй хийж, нийт төрийн албан хаагчдын нэр хүндийг унагасаар өнөөдөр бүр ёроолдоо хүрчихлээ.

“Төр түмнийхээ төлөө зүтгэж байгаа”, “Энх цагийн баатрууд” гэсэн лоозон маягийн шүлэг дуугаар дамжуулсаар байгаад тэднийг ингэж давраасан хэрэг. Амин хувиа хичээж, өөрийн ажлаа хурдхан бүтээхийн тулд урд, хойно нь бөхөлзөж, алгыг нь дээш харуулсаар ирсэн нь ч ийм болгосон нэг том шалтгаан. Уг нь бол тэд ардчилсан, чөлөөт зах зээлтэй улсад өөрсдийн сонгосон мэргэжилээрээ цалин урамшуулалаа аваад л оногдсон ажлаа хийж байгаа хүмүүс. Түүнээс биш тэднийг хэн нэгэн эмч, цагдаа бол, төрийн албанд л ажилла гэж үүрэг даалгавар өгөөгүй. Магтуулсаар байгаад мангуу болчихлоо гэдэг шиг тэд хүний өмнөөс ажил хийж байгаа юм шиг ялархсан, гоморхсон байдалтай болчихсон. Дээрээс нь “Сайд, дарга нар явдаг, бид үлддэг” гэсэн хэлц маягийн хэллэгийг ч өөр хоорондоо ярилцдаг.

Шинэхэн дарга шударга ёс, хариуцлага яриад ажлын бүтээмж шаардаад эхлэхээр элдэв янзын арга заль хийсээр байгаад өнөөхөө шилийг нь харчихаад энэ үгээ бахдалтай нь аргагүй ярилцаж суудаг. Монголчууд эртнээс зүгээр ч нэг “Хаанаасаа хаалгач нь” гэж хэлээгүй. Хаан ямар ч сайхан шийд гаргасан байлаа гэсэн хаалгач нь түүнийг хэрэгжүүлэхдээ сэтгэлгүй, гар харсан, үл ойшоосон байдалтай байхад л жирийн иргэдэд хааны шууд тушаал мэтээр тусна. Итгэлт баян “Хүрээний бузрыг ухвал далай, далай” гэж суудаг шиг төрийн албаныханы энэ мэт увайгүй байдлыг ухвал их юм гарна. Төрийн албан хаагчдын тухай гомдол, саналыг хянаж шалгадаг, шийдвэрлэдэг тусгай газар байгуулсан ч болохгүй юмгүй. Алдаа дутагдал гаргасныг нь залруулаад болохгүйг нь болохоор нь сольдог, дарга, цэрэггүй хариуцлага тооцдог байж гэмээнэ цаашид энэ бүхэн эрүүлжинэ.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.23.218) 2021 оны 01 сарын 27

Мэрэгжилийн бус нам, дарга дагасан хүмүүс төрийн байгууллагад газар хэлтсийн дарга нэртэй ирчихээд төрийн ажил гацааж хүнд суртал гаргах байдал хавтгаарсаныг бүгд ярьж байна.

0  |  0
zochin (192.82.68.196) 2021 оны 01 сарын 26

yag unen iimerhui ajilaa hiisver hiideg uhamsargui toriin alban haagsch nart arga hemjee avch baih estoi.

2  |  0
Зочин(122.201.21.89) 2021 оны 01 сарын 24

Авилга мөнгөө төлөөд орсон юм чинь одоо яаасанч хамаагүй гэдэг нь дээ

1  |  0
60 тэрбүм(202.9.47.22) 2021 оны 01 сарын 24

МАН-ын 60 тэрбумын албан тушаалын наймааны гай хор юм.

1  |  0
Зочин (66.181.176.245) 2021 оны 01 сарын 24

Доод дунд шатанд ёстой хуулийг гууль болгосон их зантай авгай хүүхнүүд зөндөө шүү хан уулын нийгэм ийн даатгалын байцаагч 9911 барьсан хүнийг хүн гэж үздэггүй их зантай яравгар нэг хүүхэн бий \n\n\n

1  |  0
zochin(39.154.234.157) 2021 оны 01 сарын 24

Toriin alban haagdchiig tsoolj, davhar shalgalt avah heregtei. Huuchin neg hunii hiij bsan ajiliig odoo barag 20 hun hiij bgaa.Deerees ni mongo tolson, esvel tanil talaaraa orj irsen bolohooroo ajildaa setgelgui handdag. Ajildaa aldaa gargadag, gargasan aldaagaa zaahan chadaltai humuusruugee chihdeg. Unen uvaigui dee. Iim bhad darga ni soligdood ch nemergui. Tiim bolohoor ajiliin ur dungeer dugnedeg systemiig l nevtruuleh heregtei dee.

2  |  0
zochin(39.154.234.157) 2021 оны 01 сарын 24

Bi toriin alband 20 jil ajillasan. Suuldee toriin alba utgaa aldsan. Namiin tomilgoogoor orj irsen humuus ajilaa meddeggui, setgelgui, yadaj baihad hov ih yarij, hov zoono. Ajilaa sul humuus dargadaa taalagdahiin tuld yu ch hiihed belen bdag. Morooroo, ajilaa setgeleeree handaj, ajillaj bgaa humuusiig bogsiig sain uhna, ooriinhoo omnoos hariutslaga uuruulehiin tuld eldev hov zohiono. Odoo gol toriin ajiliig gardan guitsetsgej bgaa humuus ajilaa hiih chadahgui bn, erdoo l ene. Darga ni shaardlaga taviad chadbargui humuus ni yu ch hiihgui. Ene bol mongol toriin emgenel yum daa

2  |  0
Зочин(202.126.88.192) 2021 оны 01 сарын 24

Иргэдэд үйлчилдэг төрийн албан хаагчдын зан харьцаа үнэхээр гамшиг,

2  |  0
Зочин(66.181.187.201) 2021 оны 01 сарын 24

БЗД ийн архивын албан хаагчид гэсэн байх аа. Төрийн албанд ажиллагсдын босго маш өндөр шалгууртай баймаар юм. Манайд бол босго нь намхан ,амархан удам дамжаад ,танил тал ,найз нөхөд, амраг садангуудын босгыг давчихна .Тэгээд л энэ хоёр шиг үүрэг, ухамсраа ойлгоогүй юмнууд ажиллана.

2  |  0
Итка(66.181.182.190) 2021 оны 01 сарын 24

Хамгийн түрүүнд бараг 50 хувь цомхотгохоос эхэлбэл зөв болно. Мэргэжлийн бус суудал бөглөгсөд асар их байна. Дан шахаа

2  |  0
Top