
Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас өчигдөр (2021.01.25) НӨАТ-ын сугалааны тохирол явуулах ажилд хяналт хийжээ.
Тус газраас НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд Стандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн. Мэдээлэл технологийн (IT) болон урьд нь их хэмжээний мөнгө хожсон, олон удаагийн азтан болсон хүмүүсийг шалгах ажлыг мөн явуулж байгаа юм. Энэ 7 хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэх ажээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар "Шалгалтын дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт, шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлнэ. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ-ын хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилготой байсан бол тодорхой цаг хугацааг туулж, хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл. Албан татварыг буцаан олгох буюу "15.2.2 Сугалааны тохирлоор" гэдэг заалт бий. Хуулийн өөрчлөлтөөр эцэслэгдэн шийдвэрлэгдэх асуудал. Би шууд цуцлах боломжгүй. Зарим хэвлэл мэдээлэл шууд цуцалж байгаа мэт, зарим нь НӨАТ хяналт шалгалтаар зөрчлүүд илэрсэн мэтээр мэдээлж байгаа нь буруу" гэлээ.
Сэтгэгдэл ( 13 )
Нөат 10%аа авах хэрэгтэй сугалаа шал худлаа 2жил хийлээ 1ч азтан болж үзсэнгүй
Сугалаа дэмий
Bolj .shalgaj vzvel hen neg nuluu bvhii hvnii hamaatan bgaa.
Дэмжиж байна.Сугалаа хэзээ ч үнэн явагдаггүй нь жишээ энэ шүү дээ.Дандаа танил тал өөрсдийн хүмүүст тохирол тааруулах нэгиргэн маш олон удаа азтан болох юу л бол иргэн хүний хувьд хардах эрх бий.500 сая том том мөнгөн дүнг шалгах нь зөв.
зөв\n\n
demjij bna 10%-aa avii
Demjij bna.НӨАТ-н 10 хувь өгмөөр бна.Энэ хулхи ажилыг зогсоох хэрэнтэй байна
НӨАТ ын 10% буцаан олгодог журамд шилжүүлэх нь зүйтэй. Төрийн ажил сугалаагаар шийдэгддэг коммунист жишгийг халж устгая.
МАШ ЗӨВ ӨӨРСДИЙН ХҮМҮҮС НЬ АВААД ДУУСДАГ ХОРВОО ?????\n
БАТЭРДЭНЭ ЧАМД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭЕ. ЗААВАЛ ҮР ДҮНД ХҮРГЭЭРЭЙ. ЭНЭ СУГАЛААНЫ ЦААНА ОЛОН ЛУЙВАРЧИН ХУВАЛЗУУД БАЙГАА. УИХ ЫН ГИШҮҮН ПҮРЭВДОРЖ МАШ ЗӨВ ХУУЛЬ САНААЧИЛЖ БАЙСНЫГ ОДОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН.
zuvuu ...odoo khun bur e barimtaa burtguuldeed khevshsen tul sugalaagaa boliod butssan olgoltiin khuvia nemmeer bna...shudarga baimaar bna...kheden IT -diin ar geriig sankhuujuulmeergui l bna ...
Зөв ядуу сэтгэлгээг өөгшүүлээд байна