Алба хаагчид 426 байршилд үүрэг гүйцэтгэж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэнтэй холбогдуулан хүн ам олноор цугладаг худалдаа, үйлчилгээний байгууллагуудын 426 байршилд Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналтын 800 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид халдвар хамгааллын дэглэм сахиулах, үйлчилгээний байгууллагуудад тавигдах тусгах нөхцөл шаардлага, нийтлэг түр заавруудыг мөрдүүлж ажиллахад хяналт тавин ажиллаж байгаа юм.

Мөн иргэдэд амны хаалтаа зүүх, бээлий өмсөх, зай барьж зогсох, коронавируст /ковид-19/ цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгч, дэглэмийг сахиулан ажиллаж байна.
 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top