Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Сансар миний нүдээр” сэдэвт зургийн уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэл дээр бичих зохион бичлэгийн уралдаан зарлажээ. “Холын мэт ойрхон сансар: Ж.Гүррагчаа сансарт ниссэний 40 жилийн ой” сэдэвт уралдаан уламжлалт ёсоор хоёр үе шаттайгаар явагдах аж.
2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны мэдээллийн төвтэй хамтран дээрх уралдааныг зарлажээ.
Уралдааны I үе шат: 2021.02.25-ны өдөр хүртэл явагдана
II үе шат: 2021.02.25-наас 2021 оны 3 дугаар сарын эхэн хүртэл үргэлжилж шүүгчид уралдааны дүнг гаргана.
Нэгдүгээрт үе шат:
Зохион бичлэг доод тал нь 3 хуудас / А4 цаас/ буюу хамгийн бага нь 900 үгтэй байна.
Зохион бичлэгт тавигдах шаардлага:
Хоёрдугаарт үе шат:
Зохион бичлэг нь шалгарсан сурагчид ярилцлаганд оролцоно. Ярилцлага хэзээ, хаана болохыг цаг тухайд нь утсаар болон эмайл-ээр мэдэгдэнэ.
Уралдааны шагнал:
Сэтгэгдэл ( 0 )