Төв аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, ил тод, нээлттэй хүргэх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах зорилгоор “Иргэдэд үйлчлэх цахим мэдээлэл” буланг байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан тохижуулж, ашиглалтад орууллаа.
Тус буланд байгууллагын танилцуулга, бүтээн байгуулалтын ажил болон байгууллага аж, ахуй нэгжүүдийн галын аюулгүй байдлын дүгнэлт авахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, байгууллагын цахим хуудсанд байрлуулсан гал түймэр, гамшиг ослын хичээл, хууль тогтоомж болон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах боломжийг бүрдүүллээ гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )