SM ЗӨВЛӨЖ БАЙНА | Нэг сарын нөлөөллийн аяныг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Бурхан хүн бүхний дэргэд байж чадахгүй учир өөрийнхөө төлөөллийг бидэн рүү илгээсэн байдаг гэж олон ном зохиол дээр гардаг.

Тэрхүү бурхныг бид “ЭЭЖ” гэж дууддаг билээ. Бидэнд илгээсэн бурхан ээжийгээ бид баярлуулсан тоо нь олон болов уу? харин уурлуулж гомдоосон нь олон болов уу? 

Манай "SM" эмнэлгийн хамт олон дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед нийгэмдээ сайн сайхан эерэг хандлагыг бий болгох нэг сарын нөлөөллийн аяныг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжийг ээждээ үлдээхийг хүсвэл бидэнд сэтгэлийн үгсээ хаяглаарай...

Цахим аян маань дараах 2 төрлөөр явагдана.

Үүнд:

  • Ээжийнхээ залуу насны зургийг, “Миний ээжийн мөрөөдөл”сэдэвт захидлын хамт
  • Ээжтэйгээ хамт авахуулсан зургаа, “Миний ээжийн гоо үзэсгэлэн”сэдэвт чин сэтгэлийн үгсийн хамт

Манай "SM" Эмнэлгийн энэхүү Пэйж хуудас руу илгээгээрэй.

Супер хоёр ялагч "SM" ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГТ 100% ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХИЙН БИЧГИЙН эзэн болхоос гадна хамтрагч байгууллагуудын олон олон гарын бэлэг таны ээжийг хүлээж байна.

Уралдаанд оролцсон бүх оролцогч "SM" эмнэлгийн бүхий л үйлчилгээгээр 20% хөнгөлттэй үйлчлүүлэх эрхтэй.

Та бүхний илгээсэн захидал бүр бэлэг, аз жаргал, эв нэгдэл, хайр, сайн сайхан эерэг бүхнийг нийгэмд уриалан дуудах болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top