М.Бат-Эрдэнэ: Дэлхийн аварга болох зорилготой Дубайд ирсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

“PUBG Mobile Global Championship” тэмцээнд оролцож буй Монголын "Zeus" баг өчигдрөөс 16 багийг тэргүүлж эхэлсэн билээ. Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хотноо болж буй тэмцээнд монголчууд гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд яг энэ цаг мөчид тэмцээнд түрүүлэх эсэхийг шийдэх чухал тулаанд манайхан өрсөлдөж байна. Хэрвээ тэд тэргүүлэгчийн сууриа хадгалж чадвал 700 мянган ам.долларын эзэд болж, Дэлхийн аварга цол хүртэнэ. Эх орныхоо нэрийг E спортын төрөлд гаргахаар олон саад бэрхшээлийг давж Дубайг зорин очсон Зэлэм нэрээр тоглодог Б.Бат-Эрдэнэтэй манай сэтгүүлч холбогдож, ярилцлаа. 


-Намайг Б.Бат-Эрдэнэ гэдэг. Тоглодог нэр маань Зэлэм. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр. Найман матч хийх дутуу байгаа. Энэ тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Pubg mobile-ийн хамгийн том, шагналын сан нь бас хамгийн өндөр төрөл. Бид гурав дахь удаагаа оролцож байна. Анх удаа дэлхийн аваргын финалд орж үзлээ. Хагас финалд гурав дахь удаагаа орж ирлээ. Өчигдрийн үзүүлэлтээр бид Pubg mobile-ын түүхэнд нэлээд олон амжилтыг шинээр бичсэн. Одоо найман тоглолт дутуу байгаа.

Энэхүү спортын гарааны дөрөвт тоглодог тоглогчид маань гурав дахь жилдээ буюу бүр эхнээс нь тоглосон туршлагатай хүмүүс бий. “Zeus” багийг үүсгэн байгуулсан Ундаат гэж залуу бий. Багаа үүсгэн байгуулаад, тоглогчдоо өөрөө бэлдээд, спонсорлоод, менежментийг хийж, тоглогч нараа өнөөдрийн амжилтыг гаргатал нь хөдөлмөрлөж, багийнхаа төлөө, энэ спортынхоо төлөө Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж байгаа тууштай залуу байдаг. Японд ажиллаж, амьдардаг залуу. Энэ багийн ард дизайнер, контент гээд том баг ажилладаг.

Бидэнд чин сэтгэлээсээ тусалж дэмждэг Pubg mobile-ын клан Кристал, Жокер болон Монголын И спортын холбооны удирдлагууд, хамт олондоо баярлалаа. Энэ улирлын нийт шагналын сан 2 сая ам.доллар байсан. Шагналууд шат шатандаа хуваарилагддаг. Нэгдүгээр байр эзэлбэл 700 мянган ам.доллар, хоёрдугаар байр 200 мянган ам.доллар, гуравдугаар байранд орвол 100 мянган ам.доллар гээд бүх баг мөнгөн шагналтай.

Бидний зорилго бол үнийн дүн чухал биш.

Монголын и-спорт, тэр дундаа Pubg mobile салбарт дэлхийн аварга болоод буцах. Ийм л том зорилготой Дубайд ирсэн. Замдаа гурван удаа транзит хийж, 40 цагийн аяллын дараа Дубайд ирсэн.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.208) 2021 оны 01 сарын 27

Овог нь Б биш. М.Бат-Эрдэнэ. Зөв болгож засаарай.

0  |  0
Zochin(139.5.218.55) 2021 оны 01 сарын 26

Amjilt zaluusaaa

2  |  0
Top