Ховдод батлагдсан тохиолдлыг тусгай үүргийн онгоцоор авч ирлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан.

Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусын зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэн авчирч байна.

Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах юм.

 “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн энэхүү нислэгээр нийт 43 иргэн ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ болон тусгаарлах байранд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Са(202.179.26.3) 2021 оны 01 сарын 27

Сайн шалга яагаад эрсдэлтэй Улаанбаатараас халдвар тээж аймагруугаа явсан болон ар гэртээ тахал тээж очих санаа төрсөн бэ? гэж асуу. Малнууд хөдөөний орк новшнууд.

0  |  0
Matilda (154.66.132.133) 2021 оны 01 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59

0  |  0
Top