“Эрхэт Монгол медиа групп”-ийн 2020 оны шилдэг ажилтнууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт монгол медиа групп” 2021 оны нэгдүгээр сарын 26-нд байгууллагын шилдэг ажилтнуудаа шалгаруулж, урамшууллаа.

“Суваг Ти Ви Найм” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл, “Өглөөний сонин” ХХК-ийн тоймч С.Ууганбаяр нар байгууллагын “2020 оны хөдөлмөрийн аварга ажилтан”-аар тодорч тус бүр гурван өрөө орон сууцаар шагнууллаа.

Сэтгүүл зүйн салбарын “Ган үзэг-2020” тэргүүн наадамд мэргэ­жил нэгтнүүдтэйгээ өрсөлдөж, “Телевизийн шилдэг сэтгүүлч”-ээр шалгарсан “ТВ 8” телевизийн сэтгүүлч Ц.Гэрэлмаа, “Сайтын шилдэг редактор”-оор тодорсон zindaa.mn сайтын ерөнхий редактор Б.Бадамгарав, “Эрхэт Монгол медиа групп”-ийн сэтгүүлч М.Хангал, дизайнер Н.Тулга, хуулийн зөвлөх Г.Балжмаа нар “Шилдэг ажилтан” болж, хоёр өрөө байрны эрх гардав.

Ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлан хамт олноо тэргүүлсэн “Өглөөний сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Баярсайхан, тоймч Б.Болорсүх, Zindaa.mn сайтын ахлах админ Д.Үржинбадам, “ТВ8” телевизийн эвлүүлэгч А.Баяндэлгэр, Ж.Золчимэг нар хоёр өрөө байрны 30 хувийн урьдчилгаагаар шагнуулсан юм.

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн байр сууриа баттай эзэлж, шударга, хараат бус, баталгаатай мэдээлэл, үндэсний агуулгатай контентуудаа олон нийтэд хүргэдэг “Эрхэт монгол медиа групп” ажил үйлсээрээ тэргүүлсэн 12 ажилтнаа ийн шагнасан нь цар тахлын эгзэгтэй үед олон хүнийг баярлуулж, Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ жишиг тогтоосон үйл явдал болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.19.183) 2021 оны 01 сарын 28

Амжилт хүсье, залуус аа

2  |  0
Top