Гал түймрийн аюулаас ТАВАН ИРГЭНИЙ амь насыг аварлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

Он гарсаар улсын хэмжээнд 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 363 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 24 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, өчигдөр буюу 27-ны өдрийн 19:14 цагт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, таван иргэний амь насыг авран хамгаалав. Гал түймрийн аюулаас аварсан иргэд нь 7 сараас 13 насны хүүхдүүд байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1234(103.206.195.230) 2021 оны 01 сарын 28

Баянхошуунд шатсан гэрээс хүүхдүүд нь өөрсдөө гарч ирсэн байна лээ ш дээ. аварсан гэж худлаа нэр төр хөөцөлдөхөө болиосой. харин ч тэр 13 настай хүү дүү нараа аварсан. Түүнд харин шагнал урамшуулал өгөх ёстой.

0  |  0
Top