СХД-ын 8-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг нэгэн өрх өчигдөр /2021.01.27/ галд өртөж, орон гэргүй болсон харамсалтай явдал болсон. Азаар онцгойгийн аврагчид галаас 7 сартайгаас 13 насны таван хүүхдийн амийг аварч чадсан юм.
Тэгвэл азтай таван хүүхэд өвлийн хүйтэнд дулаан гэртэй болох боломжтой болжээ. Иргэн М-ийн гэр бүлд Н.Учрал гишүүний ажлын албанаас гэр өгөхөөр болжээ. Мөн тухайн айлд УИХ-ын гишүүн П.Анужин гэрийн тавилга өгөхөөр болсон байна. Иж бүрэн тавилгатай таван ханатай гэрийг маргааш гардуулж өгөх гэнэ.
Иргэд та бүхэн минь боломжоороо аяга таваг, хөнжил гудас, хоол хүнс, хувцаар туслахыг хүсвэл хүүхдүүдийн ээж н.Ганцэцэгтэй 88278879 дугаараар холбогдох боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )