С.Ганбаатарын эрүүл мэндэд анхаарч, гэрэл цахилгаантай болгожээ

2021 оны 01 сарын 28

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлж, өлсгөлөн зарлаж байгаа УИХ-ын гишүүн С. Ганбаатартай Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр очиж, биечлэн уулзахад “...Би шударга бус явдлын эсрэг ганцаараа хугацаагүй өлсгөлөн зарлаж байгаа, талбайд гэр бариулахгүй, дулаан халаагуур оруулахгүй байх шаардлагыг тавьж байгаа тул асуудлыг анхаарах”-ыг хүссэн.

Иймээс ХЭҮК-оос өвлийн ид хүйтэнд гадна, задгай талбайд удаан хугацаагаар даарч зогсох нь өлсгөлөн зарлагчийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж, цаг үеийн нөхцөл байдал, улирлын онцлогийг харгалзан амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс наад захын хэрэгцээт эд зүйлсээр хангаж (гэр, халуун ус, халаах хэрэгсэл, эмнэлгийн тусламж, үйлчилгээ саадгүй авах) холбогдох арга хэмжээг нэн даруй авч ажиллахыг ЦЕГ, СБД-ийн Эрүүл мэндийн төвд албан бичиг хүргүүлж, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаатай холбогдож, чиглэл өгч ажиллалаа.

Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5/97 дугаар зөвлөмжийг хүргүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхдээ арга хэлбэрээ өөрчлөхийг дахин зөвлөсөн юм. “Хүний эрх, шударга ёсны хөгжлийн төв” ТББ-ын хүсэлтийн хариуг хүргүүлэв.

ХЭҮК-ын албан хүсэлтийн дагуу гэрэл цахилгааныг залгаж, ус, халаах хэрэгсэл, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн тухай холбогдох байгууллагаас мэдэгдлээ. Өлсгөлөнгийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцож ажиллаж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар (109.89.151.254) 2021 оны 01 сарын 29

Бусдад нь сургамж болгоод зуухыг булаан авч зугтаасан цагдааг болон улс терчдийн гар хел болсон бузар хурандааг ажлаас халж хариуцлага тооцож эруу уусгэх ёстой. Учир нь монголын цагдаад хуний эрхийн талаар ямарч мэдлэггуй бгаа нь эмгэнэл болжээ. Жирийн иргэн биш УИХын гишууний амь насыг дам утгаараа алахыг завдсан гэдгээр хатуу хариуцлага тооцож ёстой. Хурэлсухийн егсен даалгаврыг хэдийгээр биелуулсэн ч гэсэн ухамсартай байх нь хуний ес.

0  |  0
Зочин(150.129.143.249) 2021 оны 01 сарын 28

Эргүү малууд хэнийг хуураад байгаа юм. Хэдэн өдөр зуухыг нь авч зугтаж хамаг тог цахилгааныг нь тасалчихаад. Энэ Мянганбаяр бол Хүрэлсүхийн яг гарын гөлөг шүү.

1  |  0
зев шаардлага(77.38.148.28) 2021 оны 01 сарын 28

Ганбаатар Сайнхүү \n51 мин. · \n

0  |  0
зев шаардлага(77.38.148.28) 2021 оны 01 сарын 28

Ганбаатар Сайнхүү \n51 мин. · \n

0  |  0
зев шаардлага(77.38.148.28) 2021 оны 01 сарын 28

Ганбаатар Сайнхүү \n51 мин. · \n

0  |  0
зев шаардлага(77.38.148.28) 2021 оны 01 сарын 28

Ганбаатар Сайнхүү \n51 мин. · \n

0  |  0
Зочин(66.181.177.13) 2021 оны 01 сарын 28

Ганбаатар царай зус нь аймаар л харагдсан шуу Дээр дооргуй олсголон зарлах нь хуний эрх гэж маяглаж байж эруул мэнд амь насыг нь хохироох вий дээ Эхнэр ах дуу нь юу бодож байдаг юм болдоо Улс торийн талаас нь дугнэхэд угаасаа нийт ирэд засаг бугдээрээ Оюу ТОЛГОЙГ АШИГТАЙ БОЛГОХЫН ТОЛОО БАЙХАД ГАНЦААРАА ШУДАРГА ДУРД ТОГЛОЖ ЗОВХОН ООРИЙНХ НЬ САНАСНААР БУР ОДОР ХОНОГ ЗААЖ ШАНТААЖИЛАХЫГ ХЭТ ДАВРАГЧ ЭКСТРЕМИСТ УЗЭЛ УЙЛДЭЛ ГЭЖ УЗДЭГ ЮМАА Цар тахлын хууль орчиж байгаа нь хамаагуй юу УОК оо

1  |  3
Top