Хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ

2021 оны 01 сарын 29

Ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ гэдгийг Гадаад харилцааны яам/ГХЯ/-наас мэдээллээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийн мэдээлснээр 2021 оны хоёрдугаар сарын 3-нд Өмнөд Солонгос, 10-нд Япон, 24-нд Турк, 26-нд Өмнөд Солонгос улс руу тус тус нислэг үйлдэж, нийтдээ 840 орчим иргэнийг татан авахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар гадаадаас нутаг буцахаар 8625 иргэн өргөдлөө өгсөн бөгөөд тусгаарлах байрны нөөц бололцоо, дотоодын халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Сөүл, Токиогийн чиглэлд нэмэлт нислэг үйлдэх эсэхийг шийдэх аж.

Сөүлийн нислэгээр өмнө нь тусгай үүргийн нислэгт хамрагдахаар бүртгэгдсэн боловч нь нислэг нь цуцлагдсан хүмүүс болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг түлхүү авна. Харин Токиогийн хувьд үндсэн таван шаардлагыг хангасан хүмүүс байх бол Истанбул, Сөүлийн нислэгт тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон транзит зорчигчдийг хамруулахаар төлөвлөжээ.

Мөн хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн Истанбул, Токио чиглэлээр Улаанбаатараас гуравдагч улс руу явж болох бөгөөд хоёрдугаар сарын 26-ны Сөүлийн нислэгээр монгол иргэд транзит хийх зөвшөөрлийг БНСУ-ын талаас авахаар төлөвлөж байгаагаа ГХЯ мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.184.192) 2021 оны 01 сарын 29

СЭҮЛ РУУ ЯВАХ ОНГОЦООР МУ-Д ТАСРААД БАЙГАА АЗИА ФАРМЫНОРУУЛДАГ ЭМҮҮДЭЭ ОРУУЛЖ ИРЖ БОЛДОГ ҮҮ ЮМ УУ. ЭСВЭЛ ТИЙМ ЭМЭЭ БУЮУ АНАЛОГИЙГ НЬ ӨӨР ОРНООС ОРУУЛЖ ИРЭХИЙГ БУСАД АПТЕКУУД НЬ ОЛГООЧЭЭ. ӨӨРСДӨӨ Ч ОРУУЛЖ ИРЭХГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ БҮХЭЛБҮТЭН УЛСЫН ЭМИЙН ЗАХЫГ МОНОПОЛДЧИХООД БАЙХ ЮМ.

0  |  0
Top