Өнөөдөр “Иргэний нийгмийн өдөр”

2021 оны 01 сарын 31

Монгол Улс 2008 оноос жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Тэгвэл өнөөдөр манай улсын иргэний нийгмийн өдрийн 13 жилийн ой тохиож байна.

Манай улсад одоогийн байдлаар 23614 төрийн бус байгууллагууд бүртгэлтэй байдаг. Эдгээр байгууллагууд иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хөндөн, олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэний нийгмийн байгууллагууд иргэд төр засгийг хооронд нь холбож өгөхөөс гадна төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сайн засаглалыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэх зорилготой юм. Энэ утгаараа иргэний нийгмийг бэхжүүлэх, хамтран ажилладаг нь “ухаалаг” төрийн бодлого, зорилтын нэгэн байдаг аж.

Мөн улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэний хяналтыг бий болгоход иргэний нийгмийн байгууллагууд идэвх санаачилгаараа идэвх зүтгэл гарган ажилладаг. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын удирдлага, лидерүүд нь нийгэм олон нийтэд танигдаж улс орныхоо өмнө тулгамдаж буй асуудлуудыг харж, хөндөж, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь нийгмийн нэгэн үнэт зүйлс юм гэж үзэх бий.

Тэгэхээр жил бүрийн энэ өдөр бол иргэдийн эрх ашиг, нийгмийн сайн сайхан, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийнхний төдийгүй иргэн бүрийн баярын өдөр билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top