Коронавируст цар тахлын тархалтыг хумихад эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл, оролцоо маш чухал. Аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ бол нийгмийн хариуцлагын асуудал юм.
Тэгвэл уурхайн ээлж солилцоогоор Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очсон нэг иргэнээс коронавирусний халдвар илэрсэн нь “Болдтөмөр Ерөө гол" компани нийгмийн хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихын сацуу олон цагийн өмнө өгсөн PCR шинжилгээнд найдалгүйгээр, өөрсдөө түргэвчилсэн шинжилгээ авч буйтай холбоотой аж.
Уг нь Улаанбаатараас очиж буй иргэд PCR шинжилгээ өгөөд, сөрөг хариу гарсан тохиолдолд хотоос гарч байгаа. Тухайн иргэн ч ирэхээсээ 48 цагийн өмнө шинжилгээ өгсөн байсан аж. Харин “Болдтөмөр Ерөө гол" компани олон цагийн өмнө өгсөн шинжилгээний хариу хэвээрээ эсэхийг түргэвчилсэн шинжилгээгээр давхар нягтлаж буй нь тархалтын хүрээг хумихад чухал нөлөөтэй арга хэмжээ болж байна. Олон хүнийг эрсдэлээс сэргийлж буй хэрэг юм. Тухайн иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээ авахад хариу нь батлагджээ.
Сэлэнгэ аймгийн тухайд цар тахлын бүх тохиолдлуудаа эдгээж, ногоон бүс болсон ч хяналт, шалгалт, халдвар хамгааллын дэглэмийг өмнөх шигээ сахьсан хэвээрээ байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссийн дарга Ш.Оргил хэлж байна.
Түүнчлэн уурхайн ээлж солилцоогоор Улаанбаатар болон бусад аймгаас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт очиж буй иргэд 14 хоногийн тусгаарлалтад орж байгаа. Уг дүрэм журмын дагуу Улаанбаатар хотоос автобусаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очсон 200 гаруй ажилчин “Болдтөмөр Ерөө гол" компанийн тусгаарлалтын кемпэд байрлаж байжээ.
Нийгэм, эдийн засагт урхаг дагуулж буй цар тахлын тархалтыг хэрхэн яаж барих вэ гэдэг асуудал хэн хүний санааг зовоож буй энэ үед Монголын ТОП аж ахуйн нэгжүүдийн нэг “Болдтөмөр Ерөө гол" компанийн зүгээс өөрийн хувь нэмрийг орууллаа.
Сэтгэгдэл ( 3 )
Уул уурхайн бух компании ээлж солилтын журмыг ийм болгох шаардлагатай юм байна
Мундаг бн бүгд л ийм хариуцлага тай ард иргэд ч гэсэн ухамсартай доор бүрээ хичээвэл бид хамтдаа давж гарч чаднаа
Mundag bnaa