Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх тухай яриа улс төрийн түвшинд олон жил яригдаж байгаа. Улс төр бус эдийн засгийн агуулгаар нь харвал энэ хэмжээнд хүрэхийн тулд манай тал тооцоо, судалгаа, төлөвлөлттэй хандах ёстой.
Хөрш орны ааш аяг манай экспортын цөөн түүхий эдийн хэмжээг тодорхойлох үндсэн хүчин зүйлсийн нэг гэдгийг бид сайн мэднэ. Ялангуяа оны сүүлээр бараг зогсдог нүүрсний экспортод цар тахал нөлөөллөө үзүүлж буй. Цаашид ч үзүүлэх магадлал өндөр.
Сүүлийн статистик харахад 2020 онд Монгол Улс Хятадтай 7.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь манай гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 57.5 хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн жилийн эхний хагаст Хятадын эрэлт цар тахлын улмаас саарснаас гадна манай дотоодын хөл хорио хязгаарлалттай хавсран экспортын хэмжээ унаж гарч байсан. Оны хоёрдугаар хагаст хөрш орны эдийн засаг үйлдвэрлэлийн өсөлтийн ритмээ тогтвортой хадгалснаар бидэнд ээлээ өгсөн. Өчигдөр, өнөөдрийн дүр зураг бол иймэрхүү.
Цаашдаа Монгол Улс уул уурхайн түүхий эдийн экспортын орлогоо бууруулахгүй байх чиглэлд биднээс хамаарах зүйлс юу байж болох вэ гэдэг нь чухал. Нэг хоёрхон жил бус дунд хугацааны тогтвортой байдалд бидэнд хэрэгтэй.
Тэгвэл эдийн засагч Д.Ган-Очир Хятадын эдийн засаг, зах зээлтэй холбоотой тун сонирхолтой мэдээллийг өгч буйг хүргэе.
ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
Монгол Улсын эдийн засгийн идэвхижил (ДНБ, инфляц)-ийн цаашдын төлөвийг тодорхойлох нэг чухал хөтөч үзүүлэлт бол Хятадын эдийн засгийн өсөлт, инфляц болохыг сүүлийн үеийн судалгааны баримтууд харуулах болсон.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Хятадын ДНБ 2020 оны эхний улиралд -6.8% болж унасан бол түүнээс хойш (өмнөх оны мөн үеэс) 2-р улиралд 3.2%, 3-р улиралд 4.9% болж сэргэсээр 4-р улиралд цар тахлын өмнөх өсөлтийн түвшинд хүрсэн буюу 6.5%-иар өсчээ.
Хятадын ДНБ-ий өсөлт, өмнөх оны мөн улиралтай харьцуулснаар, %
Хятад улс Монгол Улсын экспортын эрэлтийн 90 орчим хувийг дангаар бүрдүүлдэг тул энэ нь эерэг өөрчлөлт юм.
Гэхдээ сүүлд The economist сэтгүүлд гарсан мэдээгээр Хятадын бүс нутгийн ДНБ-ий өсөлт бүс нутгаар ялгаатай буюу манай улстай хиллэдэг, худалдаа түлхүү хийдэг хойд (North) бүс нутгийн ДНБ-д эзлэх хувь 2015 оноос хойш илт буурч байгаа бол өмнөд (South) бүс нутгийн ДНБ-нд эзлэх хувь нэмэгджээ.
Хойд болон өмнөд бүсийн үйлдвэрлэлийн нийт ДНБ-д эзлэх хувь
Бүс нутаг дотор нь мужуудаар авч үзвэл Монголын зүүн урд (манай худалдааны боомтууд хиллэдэг) хэсэгт байрлах хэсэгт 2015-2020 оны хооронд нэрлэсэн ДНБ буурсан, манай баруун урд хил орчмын бүс нутагт маш бага хэмжээгээр (бусад мужуудтай харьцуулахад) өссөн байна.
2015-2020 оны хоорондын нэрлэсэн ДНБ-ий өөрчлөлт, их наяд Юаниар
Харин Хятадын зүүн урд хэсэгт ДНБ-ий гол өндөр өсөлт гарснаар нийт өсөлт нь өндөр 6-гаас дээш хувьд хангагдсан байна.
Энэ үр дүн нь Монгол Улсын нийт гадаад худалдааны эрэлтийг тооцохдоо тус бүс нутгийн ялгааг харгалзах шаардлагыг бий болгож байна. Нүүрсний эрэлт, эрдэс түүхий экспортоос бусад харьцангуй давуу тал багатай бүтээгдэхүүний хувьд Хятадын зүүн хойд хэсэгт эрэлт үргэлжлэн нэмэгдэхгүй байх, Хятадын зүүн урд хэсэгт очиж өрсөлдөнө гэвэл тээврийн зардал өндөр, дээрээс нь зүүн өмнөд азийн усан тээврээр бараагаа хүргэдэг орнуудтай өрсөлдөхөд хүрэхээр байна. Харин манай улсын баруун урд хилийн бүс нутаг болон Хятадын хойд бүсийн зүүн урд хэсэг (Бээжин хавь) нь эрдэс түүхий эдийн бус бүтээгдэхүүний зорилтот зах зээл байх боломжтой.
Хятадын зүүн хойд хэсгийн ДНБ, эдийн засгийн идэвхжилийг анхааралтай ажиглаж, өөрийн орны үзүүлэлтүүдтэй хэр хамааралтай байгааг судлах нь цаашдын Монгол Улсын эдийн засгийн идэвхжилийг урьдчилан тооцоход чухал мэдээлэл өгөхийг үгүйсгэхгүй. Энэ нь судалгааны нэг сонирхолтой сэдэв байх болно” гэжээ.
Сануулахад, 2021 оны төсөвт уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоолол бий. Тодруулж хэлбэл, эрдсийн экспортын гол хоёр нэр төрөлдөө найдлага тавьж, 42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргах төлөвлөгөөтэй байгаа. Бодит байдал дээр тооцоолол хөрсөн дээр буухдаа буурах магадлал өндөр, ялангуяа нүүрсний экспортын тухайд. Хэдийгээр гааль, татварын шинэчлэл болон “Ногоон гарц”-ын хүрээнд нүүрсний экспорт нэмэгдэх байх гэсэн хүлээлт байгаа ч эхэнд хэлсэнчлэн эрсдэл дотоод, гадаад аль аль талдаа байна. Өнгөрсөн 2020 оны төсөвт мөн л 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар тусгасан ч тооцоололдоо хүрээгүй. Энэ оны тухайд ч 42 сая тонныг экспортод гаргах тооцоолол биелэх боломж бага гэдгийг эдийн засагчид сануулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 7 )
HUjaa nar durtai uedee nuursnii eksportiig zogsoodog darga nar ni hezeech helsendee hurdeggui shuu tiim bolohoor mongoliin tur uund uur arga hemjee avsan ni deer bas uls hoorond baiguulsan gereegee durtai uedee tsutslaad hayachihdag uundee yamarch hariutslaga uurdeggui uund bas manai zasag tur anhaaral handuulah estoi etssiin bulegt olon ulsiin huuli durem tuuniig hariutssan baiguullaguud gej baidag biz dee
novshiin hujaa
novshiin hujaa
Монгол байтугай дэлхий Хятадын гарыг харах болсон
Монгол байтугай дэлхий Хятадын гарыг харах болсон
Монгол байтугай дэлхий Хятадын гарыг харах болсон
жонхуу төмөр замыг гацааж монголчуудыг ядуу байлгах даалгавараа маш сайн биелүүлжээ